Ухаалаг утсаар хүүхдээ эерэг хүмүүжүүлэх боломжтой

Дэлхийн зөн олон улсын байгууллага Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран эцэг эх, сурган хүмүүжүүлэгч болон хүүхдүүдэд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх арга, хүүхэд хамгааллын талаархи мэдээлэл бүхий ухаалаг утасны “Хүүхэд бүрт” аппликэйшн гаргажээ.
Уг аппликэйшн нь “Гэр бүл асран хамгаалагч”, “Хүүхэд 6-12”, “Хүүхэд 13-18” гэсэн үндсэн гурван хэсэгтэй аж.
Эхний хэсэгт эцэг эх болон багш сурган хүмүүжүүлэгч хүүхэдтэйгээ нас насны онцлогт нь тохируулж хэрхэн харилцах, эерэг хүмүүжлийн арга гэж юу болох талаархи мэдээлэл багтжээ. Мөн уг аппликэйшн нь хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон цэстэй бөгөөд хүүхдүүд өөрсдийн эрхийг хэрхэн хамгаалах, аюулгүй байдлаа хэрхэн хангах, өөрт болон үе тэнгийнхэндээ тулгарсан бэрхшээлийг хэнтэй холбогдож шийдвэрлэх, арга зам, хууль эрхзүйн мэдээ мэдээлэл авах боломжтой гэнэ.
Дашрамд сонирхуулахад, тус аппликейшнийг IOS болон Android утсандаа үнэ төлбөргүй суулгах, ашиглах боломжтой юм байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ