Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж эхэлнэ

img

 

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэх юм.

 

МАН-аас Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээд буй. Түүнийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, төрийн тэргүүн энэ томилгоог УИХ-аар яаралтай хэлэлцэхийг хүссэн юм. 

 

УИХ-ын намрын чуулган ирэх даваа гаригт нээгдэнэ. Харин Ерөнхий сайдын томилгоог ирэх пүрэв гаригийг нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хүн ардаа!!! Зохиогчдыг нь нууцалсан Орос төсөл гэдэг дөрвөн боть номыг олж уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.
2017-09-29
Зочин:
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
2017-09-29
Зочин:
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
2017-09-29
Зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2017-09-29
Зочин:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон
2017-09-29
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2017-09-29
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2017-09-29
Зочин:
Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд Америк, Европ, Орос, Япон гэх мэт бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.
2017-09-29
Зочин:
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2017-09-29
Зочин:
Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана...
2017-09-29
Зочин:
Огцорсон Засгийн газрын шадар сайд нь Ерөнхий сайд болж л байдаг. Энэ хаанахын ёс вэ? Энэ эрүүл ухаан уу!!! Монголын ард түмнээр ингэж ч тоглох гэж.
2017-09-29
Зочин:
Энэ Монголд Үндсэн хуулийн цэц, хууль, шүүх засаглал гэж байна уу??? Огцорсон Засгийн газрын гишүүн шадар сайд эргээд Ерөнхий сайдад нэр дэвшиж л байдаг. Бурхан миньь энэ юу вэ? Юу үзэх нь энэ вэ?
2017-09-29
Зочин:
Сайханбилэг Алтанхуягийнхаа ар нуруу уруу хутга шаагаад Ерөнхий сайд болж л байдаг, одоо Хүрэлсүх Эрдэнэбатынхаа ар нуруу уруу хутга шаагаад Ерөнхий сайд болж л байдаг. Энэ Монгол улсад хууль цааз, шүүх засаглал, шурарга ёс, ёс суртахуун гэж байна уу???
2017-09-29
Зочин:
Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилох гэж байна. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь цэвэр ариун ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?
2017-09-29
Зочин:
Огцорсон Засгийн газрын Шадар сайдыг их Монгол улсын Ерөнхий сайдаар томилно гэж байдаг энэ мөн дүүрсэн Их хурлаа!!! Энэ эрүүл ухаан уу? Энэ ёс суртахуун уу? Энэ ер нь юу вэ?
2017-09-29
Зочин:
Улс орон айл гэртэй нэн төсөөтэй. Хүрэлсүхийн залуучуудын фракц ялсан нь айл гэрийг эцэг эхчүүд нь бус, хүүхдүүд нь эцэг эх уруугуу нулимаад гэр орноо нураагаад явдагтай нэн төстэй юм болж байна. Энэ яавч сайны ёр биш.
2017-09-29
Зочин:
Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг нийгэм, эдийн засгийн хуулийг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз
2017-09-29