Газар өмчлүүлэх аян 20 хувьтай байна

img

 

2018 оны тавдугаар сарын 1-нд иргэдэд нийслэлд газар өмчлүүлэх хугацаа дуусна.  2003 онд хууль батлагдсанаас хойш нийслэлийн хэмжээнд 188 мянган иргэн 9984 га газар өмчилжээ. Үүнээс 69 мянга гаруй иргэн нь цахимаар газраа өмчилсөн байна. Нийслэлийн газрын алба иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ сарын 4-өөс газар өмчлөх аян эхлүүлсэн. Гурван сар үргэлжлэх уг аян одоогоор 20 хувьтай байгаа аж. Аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт газар эзэмшдэг иргэд газраа өмчлөх боломжтой.

 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна. Мөн иргэд эзэмшил газраа өмчлөхийн тулд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

 

1.         Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө.

2.         Хорооны Засаг даргын тодорхойлолт

3.         Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувыг хавсаргана/

4.         Иргэний үнэмлэхийн хуулбар

5.         Газрын кадастрын зураг /эх хувь/

6.         Газрын төлбөр төлсөн баримт

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ