МАН-ын бүлгийнхэн У.Хүрэлсүхийг 100 хувь дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн томилгоог хэлэлцэж, бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн байна. Хуралдааны талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.
Мөн бүлгийн хуралдаанаар 2018 оны Монгол Улсын төсвийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж эхлэв. Байнгын хорооны 19 гишүүний 16 нь хуралдаанд оролцож байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хийлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ