Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Цэцэд хандлаа

img

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн мөрөөр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар хохирогч талын өмгөөлөгч Б.Мэргэн Цэцэд хандлаа. Тэрээр Цэцэд гаргасан нэхэмжлэлдээ “Үндсэн хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Энэ нь ямар хэмжээ, хязгаарын хүрээнд халдашгүй байх вэ гэдгийг ердийн хуулиар тодорхойлно гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан. 1992 оны Улсын Их Хурлын тухай хууль, 1997 оны Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд “эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг түтгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн” эсвэл “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан” гэсэн тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байсан.

 

Энэ зохицуулалт 2006 онд шинэчлэн батлагдсан Улсын Их Хурлын тухай хуульд ч хэвээр туссан байсан. Гэтэл 2010 онд тус хуульд өөрчлөлт оруулж, “Эрх бүхий байгууллага, гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр Үндсэн хуулийн заалтыг хэт явцууруулан тайлбарлаж, гишүүнд бусдаас хэтэрхий давуу байдал олгох замаар Үндсэн хууль зөрчиж байна гэсэн асуудлыг дэвшүүлжээ.

 

Л.ХЭРЛЭН

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нөгөө Наратай яваад байсан юу болсон бэ.
2017-09-30
Зочин:
Baastai bandaishtai gar daa ene uter turgen ajila uguud shiitgelee ertkhen edelcheed dahiad neg uzekhguimuu ganbandaashaa
2017-09-30
зайл:
Их хурлын гишүүний ёс зүйг уландаа гишгэсэн ийм нөхдүүдийг зайлуулах хэрэгтэй.Их хуралд нас заах хэрэгтэй.50 наснаас гэж.Ичдэггүй юм байх даа.
2017-09-29
зочин:
ЦЭЦИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОГТ ХЭРЭГГҮЙ ШУУД Л ШИЙТГЭ
2017-09-29
zochin:
yag huduunii dibil harah tsarainii, HAM damnasah iim sugsunuur nuhduud mgl-oor duuren bna. yaana daa
2017-09-29
Зочин:
Ene ch dee huchin hiihees siihgui tsaraitai umaa
2017-09-29
Зочин:
ЦЭЦИЙН ДҮГНЭВЭЛ ЯАНА ГАНТУЛГА БАНДААШАА ОРХИОГҮЙ БАЙНА ЭНЭ НЬ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ
2017-09-29
Irgen:
Zub ch dee tsets arai hudlaa shiidber gargahgui blgui undur tsalintai shuih bol hudlaa l ym bna
2017-09-29
tatgalzaad l ...:
hiigeegui l yum bol ochood shalguulchihaad gutguulsen ner turuu sergeelgeech
2017-09-29
Нараа:
Хүүхэн хүчинддэг хүн их хуралд сууж байна, Өөр ямяр гутамшиг сонсогдох бол Төр Төр шиг байгаасай
2017-09-29
Самар:
Мэргэн гедег новш чинь тэр Саранзаяатай нь явалддаг болоод л хуний умнуус уусэгсен хэргийг нь хеецелдеед явж байгаа байхгуй юудаа Еер яах юм бе
2017-09-29
Zochin:
Бандаашын хэргийг шийдэх хэрэгтэй ичих ч угуй оймс баншаашаа торийн ордонд яриад явж байсан шуу дээ
2017-09-29
Эр:
Хүүхнүүд гэж бөгсөөрөө хоолоо олдог гэдэг үнэн шүү эрчүүд ээ! Хужаагиин хүүхэд гаргана зарим нь мөнгөтэй хүнии, уургалж ацын шалаанд хиинэ .хүүхнүүд монголыг сүйрүүлчихээд байна даа.гэр бүлиин хуулииг чангатгах хэрэгтэй байна
2017-09-29
zochin:
Mergen gj nobsh yamar hvnii muud durtai shurguu be bolioch nobshoo
2017-09-29