Обата Масахикотой: Монгол оюутнуудыг гэрийн даалгавраа битгий хийгээрэй гэдэг байсан

img

 

“Жайка”-гаас Монголд томилогдсон анхны сайн дурын гишүүн Обата Масахикотой 25 жилийн ойн үйл ажиллагааны үеэр цөөн хором ярилцлаа.

 

-Монголд одоогоос 25 жилийн өмнө “Жайка”-гийн анхын сайн дурын ажилтнаар ирж байжээ. Тухайн үед та хэдэн настай байв. Ирээд ямар ажил хийж байсан бэ?

 

-1992 оны дөрөвдүгээр сард “Жайка”-гийн анхны сайн дурын хоёр гишүүн Монголд ирсэн. Миний хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 28-30 нас хүртлээ япон хэл заасан. Тухайн үед нийгэм, эдийн засгийн байдал маш хүнд байсан ч оюутнууд өөртөө, ирээдүйдээ илтгэлтэй суралцдаг байсан. Одоо тэд маань япон хэлээ ашиглан маш амжилттай ажиллаж байгаа гэж би сонссон.

 

-Анх Монголд ажиллахад сайхан зүйл нь эсэргээрээ хэцүү зүйл нь юу байсан бэ?

 

-25 жилийн өмнөх үйл явдлын хэцүү зүйлийг огт санахгүй байна. Харин сайн зүйл олон байсан. Оюутнуудадаа хичээл заах цагийг тэсэн ядан хүлээдэг байлаа.

 

-Монгол оюутнуудтай ажиллахад ямар байсан бэ. Онцлог нь юу байна вэ?

 

-Тэд хичээлдээ их шаргуу залуус байсан. Тиймээс би гэрийн даалгавраа битгий хийгээрэй гэдэг байлаа. Мөн их гэгээлэг, цайлган 19,20 настай залуус байсан.

 

-Түүнээс хойш хэдэн удаа Монголд ирсэн бэ. Монголын хөгжил танд ажиглагдсан уу?

 

-Анхны томилолтоор хоёр жил ажиллаад буцсан. Түүнээс хойш 1995 онд дахин ирсэн. Энэ удаа ирэхдээ орчноо сайн ажигласан. Тэгтэл 25, 23 жилийн өмнөх Улаанбаатарт байсан зүйл ажиглагдаагүй. Харин өглөө босоод ажиллаж байсан сургуулийнхаа орчмоор алхаж явтал зарим нэгэн дурсамжтай зүйлсээ олж харлаа.

 

-“Жайка”-гаас Монголд ажилласан сайн дурын гишүүд Монголд элэгтэй байдаг. Анхны сайн дурын гишүүний хувьд  Монгол ямар ажил хиймээр санагдаж байна вэ?

 

-Өчигдөр би монгол найз нартайгаа ярилцсан. Энэ үед инженер техникийн ажилчдыг түлхүү бэлдвэл зохимжтой санагдсан. Үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлбэл зохимжтой  гэж ажиглалаа.

 

-Монголд ирснээс хойш өөр хэчнээн оронд ажилласан бэ?

 

-Сайн дурын гишүүнээр зөвхөн Монголд ажилласан. Түүний дараа Африкт зохицуулагчаар ажилласан. Одоогоор Фукүшима хотын Мужийн захиргаанд уг хотыг сэргээн засахаар ажиллаж байна.  

 

 Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
saihan setgeltei hymyys baih umaa, bayarlalaa
2017-09-30
zochin:
SAIHAN SETGELT HUMUUN. URT NASLAARAI.
2017-09-30
Д:
сэтгүүлчид минь монгол хэлнийхээ алдааг хянаж, шалгаж баймаар юм даа
2017-09-29
b:
Ene humuusig bitgii l gomdoogoroi doo
2017-09-29
Zochin:
Iim elegtei hvmvvsiig mash iheer uram zorig uguh heregtei shv darga said naraa
2017-09-29