Буянт буурлууд минь урт наслаж, удаан жаргаарай

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг Монголын ахмадын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Монголын ахмадын өдөр 10 дугаар сарын 1-нийг тохиолдуулан Монголын үе үеийн бахархал, үлгэр дууриал болж явдаг ахмадууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

 

Ахмадаа хүндлэх, тэдний билэг сургаалийг сонсох нь монголчуудын зан чанар, өв уламжлал юм. Аливаа нийгмийн өсөлт хөгжил нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг, гурван үеийнхний тасаршгүй хэлхээ, уялдаагаар л хэрэгждэг болох нь түүхээр нотлогдсон үнэн.

 

Тийм болохоор ахмадаа асарч, тэдний ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн шийдвэр, шийдлүүдийг төр цаг үргэлж гаргаж, хэргжүүлж байх учиртайг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие ямагт анхаарч ажиллах болно.

 

Ахмадууд маань монголчуудын хамгийн туршлагатай, хал үзэж юмсын ялгаа зөрөөг ойлгодог, мэдэрдэг болсон хэсгийнхэн болохын хувьд нийгмийнхээ амьдралд авч гээхийн ухааныг нэмэрлэж, улс орныхоо хөгжилд цаашдаа хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт би гүнээ итгэдэг. Байгууллагууд, хамт олон бүр ахмадын өдрөөр буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тэдний арвин их туршлага, мэдлэг, ёс уламжлал, зан үйлээс хойч үедээ өвлүүлэхэд анхаарч, санаачлагатай ажиллахыг уриалж байна.

 

Буянт буурлууд минь урт наслаж, удаан жаргаарай. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе" хэмээжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
nastanguudaa bayarluuldaggui gazruud baina, bas 90 onoos ustaj alga bolson ulsiin baiguullaguud zondoo baidag tend ajillaj baisan hymyysiig hench erj surdaggui, hymyys ni huviaraa amia zogoogood yavj baina eniig yah ve ???????? Toriin buruu shdee,,,,
2017-10-02
irgen:
nastanguudaa bayarluuldaggui gazruud baina, bas 90 onoos ustaj alga bolson ulsiin baiguullaguud zondoo baidag tend ajillaj baisan hymyysiig hench erj surdaggui, hymyys ni huviaraa amia zogoogood yavj baina eniig yah ve ???????? Toriin buruu shdee,,,,
2017-10-02
зочин:
Ийм төр улс байгуулчихаад урт насалж удаан жаргаж чадах уу. Эмнэлэг эмчилгээ төрийн байгууллагын байж бгаа царайгийн харчих даа.
2017-10-02
монгол:
юуны өмнө мэндчилгээ дэвшүүлсэнд чинь баярлалаа энэ төрийн тэргүүн байна гэдэг асар их ачаалалтай ажил байна даа. гуравхан сар ажиллахад л шанаа энэ тэр нь цайгаад эхэллээ шүү дээ та минь биеээ сайн бодож ажиллаарай танд хийх ажил их байгаа шүү урт наслаж их зүйл шинэчлэхийг хүсье.
2017-10-02
ДАРХАД:
ХЭЛСЭН ҮГ НЬ ХҮРТЭЛ ЦААНАА Л НЭГ АРДЫН ХҮҮХЭД ШҮҮ АХМАД ҮЕЭЭ ҮРГЭЛЖИД ХАЙРЛАЖ ЯВААРАЙ УЛС ОРНОО УДИРДАН ЖОЛООДОХ НӨР ИХ АЖИЛД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ
2017-10-02
Зочин:
Одоог зохицуулж ирээдүй гэж харсан цогц бодлого хэрэгтэй бна
2017-10-02
Зочин:
Одоог зохицуулж ирээдүй гэж харсан цогц бодлого хэрэгтэй бна
2017-10-02
Зочин:
Насны хэшгээ болоод Хамгийн бага 250 мянга дээрээ 60 маянган төг нэмээч энэ нь шудраг шүү
2017-10-01
Зочин:
Биднийхээ тэвэгрийн зээлийн 6 сарын тэглээд өгөөч үүний төлөө бид өөрийг чинь сонгосон
2017-10-01
зочин:
Юуны түрүүнд Мэндчилгээ дэвшүүлсэнд баярлалаа, Өнөөгийн Үнийн хурдтай өсөлттөй энэ үед Тэтгэврийн Зээлийн өр зээлэндээ баригдсан Өвгөд хөгшид бид яаж ч Урт наслах вэ дээ, Наслах тусам л тэрнийхээ хэрээр Зээл авч Өрөнд орж, Үхчихэе гэхээр Үхэж өгөхгүй хөгөө чирж явах вэ дээ,
2017-10-01
Зочин:
bayarlalaa etxnhiilxgchxx tetgeweriin zeeliig gantc ydaa teglej bayrlyylaachee
2017-10-01
akhmad ue ruugee dairch bui zaluus unshaarai..bugd l nas akhij akhmad buural bolno,,.
2017-10-01
Зочин:
ЕРӨӨЛӨӨР БОЛОГ ЭЭ. ХАМТЫН ТЭТГЭВЭРИЙГ Л ӨГҮҮЛМЭЭР БАЙНА ДАА. ... НАСНЫ ХИШИГ Ч ГЭХ ШИГ АХМАДУУДАА ДЭЭРЭЛХСЭН АЖЛЫГ ЗОГСООЖ ЗӨВ ЮМЫГ НЬ ДЭМЖЭЭД ӨГӨӨРЭЙ...ТЭТГЭВЭРТ ТӨЛСӨН МӨНГӨӨ Л ӨӨРСДӨӨ ЗАХИРАН ЗАРЦУУЛЪЯ Л ГЭЖ БАЙГАА ШД. ХАМТЫН ТЭТГЭВЭР ...
2017-10-01
иргэн:
Дуучин Тэнгэр бол үнэн агуу хүн дээ. Чингэсийн сан уншиж өгч байсан шүү дээ. одоо Дууг нь хорьсон гэж яриа шараад байна. Үнэн худлыг нь тодруулж өгөөч. худлаа мэдээ бол сайхан л байна. Үнэн бол өмөөрч болдогүй юмуу
2017-10-01
зочин:
Баярлалаа Ерөнхийлөгчөө, ерөөлөөр болог.
2017-10-01