НИТХ-ын дарга өнөөдөр сонгогдоно

НИТХ-ын шинэ дарга өнөөдөр тодорно. Нийслэлийн парламент түүхэндээ анх удаа даргаа огцруулсан ч сонгож чадахгүй багагүй хугацааг үдлээ. НИТХ-ын дарга Ц.Сандуй төрийн алба наймаалцсан асуудлаар олон нийтийн болоод төлөөлөгчдийн шахалтаар суудлаа тавьж өгсөн. Түүний оронд төлөөлөгч Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын нэрийг дэвшүүлсэн ч санал тэнцэж, МАН-ын бүлэг завсарлага аваад буй юм.
Завсарлагын хугацаа өнгөрсөн баасан гаригт дууссан ч НИТХ дахь олонх болох МАН-ынхан хурлаа зарлаагүй. Тиймээс өнөөдөр НИТХ-ын XI хуралдаан үргэлжилж, даргаа тодруулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ