Оюутнуудыг зөөгчийн сургалтад хамруулж байна

Цагийн ажил хайж буй залууст зориулж “Зөөгчийн” сургалт явуулж байна.Монголын залуучуудын холбооны Залуучуудын хөдөлмөрийн төв биржд өдөрт 30-50 цагийн ажлын байрны санал ирдэг гэнэ. Тэдгээр ажлын байрны дийлэнх хувийг үйлчилгээний салбарт ажиллах ажлын байр эзэлдэг ажээ. Гэвч ихэнх ажлын байрны шаардлагад өмнө нь ажиллаж байсан туршлагатай болон мэргэжлийн үнэмлэхтэй байх гэсэн шаардлага байдаг гэнэ. Үүнээс шалтгаалан оюутан цагийн ажил хийх боломжгүй болох тохиолдол их байдаг. Тиймээс Залуучуудын хөдөлмөрийн биржээс санаачлан “Нэгүл” сургалтын төвтэй хамтран 21 хоногийн “Зөөгчийн” сургалт явуулжээ. Тус сургалтанд 10 гаруй залуу хамрагдсан ба анхны ажилдаа зуучлагдан ажиллаа. Сургалтанд сууж амжаагүй залуус Монголын залуучуудын холбооны 103 тоотод ирж бүртгүүлэх боломжтой гэнэ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ