255 сурагч өвсөрийн сэргийлэгч боллоо

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсээс санаачлан Баянгол дүүрэгт байрлах 17 ерөнхий боловсролын сургуульд “Өсвөрийн сэргийлэгч” бүлэг байгуулан бүлгийн гишүүн, дарга, багшийг сонгосон. Харин өнгөрсөн баасан гаригт “Өсвөрийн сэргийлэгч нарын анхдугаар уулзалт” арга хэмжээг хэлтсийн хурлын танхимд зохион байгуулжээ. Арга хэмжээнд нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран ажиллаж, ерөнхий боловсролын 17 сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгийн 255 сурагч оролцон тангараг өргөж, батламж, таних тэмдэгээ гардлаа.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ