Монгол-Хятадын хилийн боомтууд амарч байна

img

 

БНХАУ-ын Үндэсний баяр болон Намрын баяр энэ өдрүүдэд тохиож байна. Тиймээс өчигдрөөс эхлэн Монгол-Хятадын хилийн боомтууд амарч эхэллээ. 

 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 4-ний өдрийг хүртэл ажиллахгүй юм. 

 

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу ажиллана.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ