Худалдаа эрхлэгчид ажлын байраа нэхэж байна

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

 

Баянгол дүүргийн удирдлагууд шийдвэр гаргаж, гудамж талбайд ил задгай худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн Баянгол дүүргийн худалдаачид өнгөрсөн долоо хоногоос эхлэн өлсгөлөн зарласан билээ. Тэдэнтэй дүүргийн удирдлагууд уулзаж, хууль бусаар өлсгөлөн зарлаж буй учраас зогсоохыг шаардсан ч хүлээж аваагүй.

 

Харин өнөөдөр худалдаа эрхлэгчид Төрийн ордны гадаа жагслаа. Тэд ажлын байраа нэхэж, төрөөс шийдвэр гаргахыг шаардаж байна. Мөн тэд нийслэлийн Хангарьд ордонд очиж, хотын удирдлагуудтай уулзахыг хүссэн байна.

 

Гар дээрээс худалдаа эрхлэгч иргэд нийт 168 цаг өлсгөлөн зарлаад буй аж.

 

В.Бат

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
ямар ч татвар төлдөггүй буух эзэн буцах хаяггүй шимэгч нар байж юун ажлын байр гэж солиороод бгаа юм цэгцлэх болсон хороололын гудамжны зах алга болоод сайхан болсоноо буцаад гараад ирсэн бна лээ хүмүүсээ гар дээрээс бүү худалдан ав
2017-10-02
Зочид:
Ёо хар хорин захаас хавийг ингэж цэвэрлэх цаг болсон Ийм шийдвэр гаргасан төрийн түшээд дээ баярлалаа Дахин сонгогдохоо бодоод битгий л шийдвэрээрээ буцчихаарай даа Гудамжинд хөлөөр нэг хөглөрсөн наймаачид гүй болох юмсан гэж хэчнээн ч их хүлээв дээ
2017-10-02
jjjj:
tvrees tatvaraa tolood huuli jurmiin daguu ajillaj baisan bol demjinee. ed nar chin 32iin buudlaas harhorin hvrtel estoi zavaaruulj baisan hvmvvs shvv dee
2017-10-02
zochin:
Za ta nar tar gudamjind hudaldaa hiine gj yu bsan um baliar hog nobsh tarihaas tsaashgvi
2017-10-02