“Монгол, Хятадын экспо”-д эхний гурван өдөр 1.6 сая юанийн борлуулалт хийжээ

“Монгол, Хятадын экспо” хоёр дахь удаагийн үзэсгэлэн өнгөрсөн сарын 26-30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо боллоо.
Экспоны үеэр хурал, худалдаа хөрөнгө оруулалтын 13 арга хэмжээ болжээ. Худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр хоёр талын 19 аж ахуйн нэгж 1.8 тэрбум юанийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн үзэсгэлэн худалдаанд Монголын талаас 380 гаруй аж ахуйн нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгчид оролцож, эхний гурван өдрийн байдлаар 1.6 сая юанийн борлуулалт хийсэн байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ