Багш нарт гэр, эмчилгээний зардал олголоо

img

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр боловсролын салбарт үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж буй багш нартаа хууль тогтоомжийн хүрээнд нийгмийн хамгаалал, халамж дэмжлэг үзүүлдэг.

 

 

Монголын багш нарын 51 дэх өдөр, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд салбартаа үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан 5 багшид гэр, 8 багшид эмчилгээний зардал олгохоор шийдвэрлэж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат батламжийг гардуулж өглөө. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ