Оросын кино өдөрлөг энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ

img

 

 

 

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2017” арга хэмжээний хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа. Тодруулбал, “Орос нутгийн аялгуу” урлагийн тоглолт болон “Вернисаж” фото зургийн үзэсгэлэн  өчигдөр болсон бол “Алтан хальс” Оросын кино өдрүүд энэ сарын 1-8-нд Монголын Үндэсний олон нийтийн телевизээр гарах юм байна. Түүнчлэн Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт  өнөөдөр эхэлсэн бөгөөд маргааш өндөрлөх юм. Мөн “Найрамдлын цом” Монгол, Оросын өсвөрийн тамирчдын гимнастикийн тэмцээн маргааш Спортын төв ордонд болно. Үүнээс гадна “Орост үйлдвэрлэв” бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа“Мишээл экспо” төвд өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм.

 

Р.Дулам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ