АН У.Хүрэлсүхийг багийн хамт дэмжинэ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцсон юм. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-АН-ын бүлгийн зүгээс шинэ Засгийн газарт тавих саналаа өгч, байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. АН нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлаар, шударга ёсны, Засгийн газрын бүтцийн талаар баримтлах зарчмын асуудлаар санал солилцлоо. Хамгийн гол нь Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох талаар зарчмын хувьд санал нэгдсэн гэж ойлгож болно. Нэр дэвшигчид өгөх саналаа маргааш албан ёсоор хүргүүлнэ. Өнөөдөр чуулганд оролцох байр сууриа илэрхийлж байна. УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг түүний багийн хамт дэмжинэ.
Асуудал тодорхой байх хэрэгтэй. Нэр дэвшигч өөрөө УИХ-ын үйл ажиллагаанд шууд оролцохгүй, УИХ-ын гишүүн биш. Тиймээс Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн яамдуудад УИХ-ын гишүүн давхар сайд хийхийг зөвшөөрнө. УИХ-ын бодлого болоод чиг үүргийн бодлогууд Ерөнхий сайдад дэм болох ёстой. Бид улстөржсөн байдлаар хэт туйлшрахгүй. Хэдийгээр өнгөрсөн дөрвөн жил АН-ын Засгийн газар байхад "давхар дээл"-ийг тэр үеийн сөрөг хүчин эсэргүүцэж байсан ч гэсэн өнөөдөр бодит амьдрал дээр улс орны эдийн засгийг зөв авч явахын тулд УИХ-ын бодлого, Засгийн газрын бодлоготой уялдаж байх ёстой гэсэн зөв шийдлийг бид харах ёстой. Энэ бол ард түмний нийт эрх ашгийн үүднээс гаргаж байгаа шийдвэр.
Шинэ Засгийн газар нэгэнт байгуулагдаж байгаа бол үлдэж байгаа хугацаанд монголын нийгэм эдийн засгийн бодлогыг авч явах, зөв бүтэцтэй байх гэдэг саналыг гаргаж буйгаа мөн хэлсэн. Үүнд ерөнхий чиг үүргийн яам болон чиглэллийн бусад яамдуудыг өнөөгийн тавигдаж байгаа эдийн засгийн шаардлагад нийцүүлэх ёстой. Тиймээс Засгийн газрын шинэчилсэн бүтцийг хийж, Аж үйлдвэрийн, Эдийн засаг хөгжлийн, Хөдөлмөрийн, Соёл, аялал зуулчлал, спортын яамыг тусад нь байгуулах нь зүйтэй гэж саналаа тавьсан. Одоо байгуулагдах Засгийн газар цаашид тогтвортой ажиллахын тулд бодлого захирагдсан бүтцээрээ явахгүй бол өмнөх Засгийн газар шиг замбараагүй жижиг олон яамыг ба хүүхдийн мөнгө болоод багш, эмч нарын цалингийн системийг шинэчилж, нэмэгдүүлэх асуудал дээр анхаараарай йгуулсан явдал бол алдаа байсан гэдгээсээ сургамж аваарай гэдгийг давхар хэлсэн хэмээлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-У.Хүрэлсүхийг багтай нь дэмжинэ гэлээ. Тэгвэл багийн сайд нартай нь танилцсан гэсэн үг үү?
-Ерөнхий сайдын санал болгосон сайд нарыг бид дэмжинэ гэсэн үг.
-Засгийн газрын шинэчилсэн бүтцийн буюу Хөдөлмөрийн яам зэрэг яамдыг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх зөвшөөрсөн тохиолдолд та бүхэн дэмжих үү?
-Бид өнөөдөр цөөнх байгаа. Тиймээс бид саналаа тавьж байна. Энэ санал улс орны эрх ашигт, бодлогод нийцсэн байгаа зөв зүйл шүү гэдэг санал гаргаж байгаа юм.
-Та бүхний хэлж буйгаар яамдын тоо нэмэгдэхээр байна?
-Яамдын тоог нэмэхгүйгээр зөв зохицуулалтыг хийгээд, эдгээр яамдыг гол яамныхаа тоонд оруулаач гэсэн санал тавьсан.
-Хүүхдийн мөнгө, багш нарын цалингийн асуудлаар санал солилцсон уу?
-Хүүхдийн мөнгө,багш нарын цалингийн асуудлыг төсвийн боломжоо эргэж нэг харъя гэдэг дээр санал нэгдсэн. Бид хүүхдийн мөнгөний асуудал дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн байгаа. Нэг зүйлийг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд анхааруулга болгож хэлсэн. Энэ нь төсвийн шинэчлэлийг хийгээрэй гэдгийг хэлсэн. Энэ хүрээнд хүүхдийн мөнгө болоод багш, эмч нарын цалингийн системийг шинэчилж, нэмэгдүүлэх асуудал дээр анхаараарай гэдэг саналыг оруулсан.
-Нэр дэвшигчтэй дэд сайдын асуудлаар ярилцсан уу?
-Дэд сайдын асуудал дээр байр сууриа маш тодорхой илэрхийлж байгаа. Ерөнхий чиг үүргийн сайдууд УИХ-ын гишүүнийг давхар хийж болно. Харин дэд сайдууд байхгүй шүү гэдгийг хэлсэн.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ