Цэвэр ус нянгийн бохирдолтой байна

img

 

Нийслэлд цэвэр усны 90 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрийн 55.7 хувь нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилгад, төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон нөхцөлд ажилладаг. Харин 44.3 хувь нь түрээсийн буюу өөрчлөн засварласан зориулалтын бус хэсгийн усан хангамжтай байранд үйл ажиллагаа явуулж байгааг Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар мэдээллээ. Харин ариутгалын системийн хувьд нийт үйлдвэрийн 68.5 хувь нь автомат ажиллагаатай машин ашигладаг, 31.4 хувь нь бор давс, сод зэрэг бодисуудаар цэвэрлэж, савыг дахин хэрэглэдэг байна. Мөн шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн савласан цэвэр усны 58, худгийн усны 29 гээд нийт 165 сорьцоос дээж авч шинжилгээ хийснээс 43 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ.

 

Р.Дулам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ