Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдлээ.
Өнөөдөр 12.40 цагаас нийслэл болон 21 аймгийн эмч, эмнэлгийн ажилчдын төлөөлөл болох 10 мянган хүн Ялалтын талбайгаас Сүхбаатарын талбай хүртэл жагсахаар болжээ.
Эмч, эмнэлгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөг төсөвлөдөг. Эмч нарын шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч нар хүссэн. Энэ дагуу наймдугаар сарын 30-нд мэдэгдлээ өгч, есдүгээр сарын 15-нд шаардлагаа хүргүүлжээ.
Эмч нарын гаргасан шаардлагын дагуу сүрьеэгийн эмч нарын үндсэн цалинг 30 хувь нэмэхээр болсон. Гэвч Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн эмч нарын цалинг 2019 он хүртэл нэмэгдүүлэх боломжгүй гэсэн тул ийнхүү тэмцлийн дараагийн хэлбэрт шилжээд байгаа талаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Мягмар мэдээллээ.
Р.Дулам
Уншиж байна |