Худалдаа эрхлэгчид өлсгөлөнгөө зогсоолоо

img

 

Баянгол дүүргийн XX хороо, I хороолол 32-ын автобусны буудлын орчимд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж буй иргэдийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга С.Одонтуяа уулзлаа.

 

Уулзалтад нийслэлийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Оюунболор, нийслэлийн хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансар, хуулийн хэлтсийн дарга Т.Батбаяр нар оролцжээ

 

Өлсгөлөн зарлаж буй иргэдийн төлөөлөлд дүүргийн Засаг дарга мөрдөгдөж байгаа хууль, нийслэлийн журмыг дахин тодорхой танилцуулж өөрийн зүгээс хууль зөрчиж ямар нэг шийдвэр гаргах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Нэг цаг гаруй ярилцсаны эцэст худалдаа эрхлэгчид өлсгөлөнгөө зогсоох шийдэлд хүрчээ. Тэдний өлсгөлөн зарласан гол шалтгаан нь 32-ын автобусны буудлын урдах газрыг хэн нэг иргэн болон аж ахуй нэгж, албан байгууллагад өгөх гэж байна гэсэн хардалт байсан аж. Тиймээс тус газрыг дүүргийн эзэмшилд байлгаж хувь хүн болон албан байгууллага, аж ахуй нэгжид олгохгүй гэдгийг дүүргийн Засаг дарга албан ёсоор хэллээ. Түүнчлэн нийслэлийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг худалдаа эрхлэгчид өөрсдийн биеэр хөөцөлдөж шийдвэрлэхээр тогтсон байна.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ийм байсан бол яах гэж өлсөж сүржигнэдэг байнаа! Арчаагүй тэнэгүүдэд хэдэн төгрөг атгуулж дээ!
2017-10-04