Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баяр хүргэв

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч баяр хүргэв.

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын  Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг  УИХ-д танилцуулсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдад баяр хүргээд бидний өмнө Монгол Улсын, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтран ажилах ганц л арга зам, чин хүсэл тэмүүлэл байгаа хэмээн онцлон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар цаашид эх орныхоо хөгжлийн төлөө, монгол хүний сайн сайхан амьдралын төлөө гар нийлж хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
naad durst medeendee zurgiin apparatnii chag chag geh.duunaas iluuteigeer hoyor erhemiinhee yariag gargaachee
2017-10-09
Зочин:
Гар ниилж улсаа мандаагаарай амжилт хүсье. Төриин хуулииг хэрэгжүүлэгч цагдаад салаавч өгөх нь зөв бол шагна буруу бол төриин нэриин өмнөөс ажлаа гүйцэтгэж байгаа цагдаа нарын нэр төрииг сэргээ төрөөс иим хүмүүсииг зайлуул
2017-10-04
pkxny:
энэ Хүрэлсүх өөрийн намынхнаа хараад хөмсөг зангидаад байсан. харин Женкотой уулзаад бүүр нэг өөрийн аавтайгаа уулзсан юм шиг баяртай байх чинь
2017-10-04
1111111:
За ингээд МАНАН бүлэглэлийн эсрэг БАТСҮХ гэдэг шинэ бүлэглэл бий болж байна даа...
2017-10-04
Зочин:
ard tumnii itgel naidvar 2 evii mini zam ni ulziitei big
2017-10-04
Naidvar:
Ta 2 bol yadarsan Mongolchuudiin syylchiin naidvar shyy,Amjilt xysie,
2017-10-04
Баяр хүргэе:
Эрлийз, хурлийзүүд, гаднын гар хөл бологчдоос Монгол улс салж эхэлж байна, эхлэл нь та 2 шүү, амжилт хүсье. Цөөхөн Монголчууд бидэнд Монголоо Монголоор нь үлдээх удирдагч л хэрэгтэй, баян тансаг байгаад өөрийн мэдэл, эх оронгүй бол яах юм бэ?
2017-10-04