Багш нар цалингаа бодит байдалд нийцүүлэх буюу 1.6 сая төгрөг болгох шаардалаг тавиад сар орчим болж байна. Энэ хугацаанд хоёрч удаа сануулах ажил хаялт зохион байгуулсан бөгөөд сүүлийн ажил хаялтын дараа зарим эцэг эхчүүд багш нарын шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа юм.
9 -р сараас эхэлсэн багш нарын тэмцэл нь засгийн газар солигдох үетэй давхацсан бөгөөд өчигдөр шинэ Ерөнхий сайд томилогдсоноор тодорхой шийдлүүд гарна гэсэн хүлээлт багш нарт байгаа юм. Харин шинэ ерөнхий сайд багш нарын цалинг шууд нэмэх боломжгүй, асуудлыг судлана гэж мэдэгдээд байгаа.
Өнөөдөр Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 21 аймаг, 9 дүүргийн Монголын багш нарын онц их хурлыг зохион байгуулна. Үүний дараа хурлын төлөөлөгчид, багш нар 15.00-16.00 цагт Сүхбаатарын талбайд чимээгүй суулт хийх юм байна. Өчигдөр эрх чөлөөний талбайд эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардан жагсаал зохион байгуулсан юм.
П.БАЯР
Уншиж байна |