”Хүүхдийн мөнгө”-нд 105 тэрбум төгрөг төсөвлөжээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариулж байгаа юм.  Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

 

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хасах үзүүлэлттэй Засгийн газрыг аваад бүхий л чадлаа дайчлан ажиллаж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан зэрэг сайн үзүүлэлттэй байгаа. Багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ? Нийгэмд хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлыг шийдэх ямар боломж байна вэ?

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

 

-Таны асуулт ихэвчлэн дараагийн Засгийн газарт хаяглагдсан  байна. 2017 оны төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг 100 хувь олгох бололцоотой.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

 

-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх нь хэр бодитой вэ? Концессийн төлбөрийг яагаад 140 тэрбум төгрөгөөр нэмж оруулж ирсэн бэ? Ингэх шаардлага байсан уу?

 

-Нүүрсний экспортыг 32 сая тонноор оруулж ирсэн. Засгийн газар хагас жилдээ 20 саяыг экспортолж чадаж байгаа. Биелэх бүрэн боломжтой. Концессийн төлбөрт  104 орчим тэрбум төгрөг орж ирсэн. Яагаад гэвэл өмнөх парламентын үед Хятадын компани баталгаа гаргаад өгсөн байсан. Төлөх шаардлага оруулж ирсэн.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 

-Хүүхдийн мөнгө төсвийн тодотгол дээр бүрэн олгогдохоор оруулж ирж байгаад талархлаа илэрхийлье. Дараагийн Засгийн газар ч хүүхдийн мөнгөө өгөөд яваарай. Сум, дүүрэг дээр 10 тэрбум төгрөг тавиач ээ. Хүн рүүгээ хандсан ажил хиймээр байна.  Монгол хүнийг ажилтай, эрүүл, боловсролтой байлгах нь бидний үндсэн нөхцөл. Энэ үүднээс боловсрол, эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмээд явах нь зүйтэй юм. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ нь бас миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг юм. Би 4 жил гаруй зээл муутай байсан бөгөөд дараа нь MR-д хандах нийтлэл намайг урамшуулсан. MERCADO нэг удаа надад маш ойлгомжгүй мэт санагдаж байсан зүйлийг маш хялбар болгосон. Тэд миний зээлийн файлуудыг цэвэрлэхдээ гайхалтай, мэргэжлийн ажил хийсэн бөгөөд ямар ч эрдэнэс үлдээгээгүйд би дуртай. Би бол хамгийн аз жаргалтай эмэгтэй. William-Mercado@cyber-wizard.com
2023-06-15
Хүүхдийн Ээж:
Банк, ЗГ-н дансандаа нэг л их мөнгөтэй юм шиг, Өгөөд байгаарай! л гэцгээх юм! Альваа айл өрх, албан байгууллага Улс оронд чинь бодит байдал, тухайн үеийн санхүүгийн чадавхи гэж нэг юм байдгийг мэддэггүй малууд юм уу хаашаа юм?!
2017-10-09
urnaa:
Tegeed hezee uguh ymbe naad hvvhedin munguchine hereg boloh hvndee mash ih heregtei bna naad munguur chine guril budaa awdag ail zunduu bna munga hvleej bga ailuud hooson honoj bna ene gishvvd sandal shireegee bulaatsaldaj baihhoorond turj vhehne ajilaa higeechee yasan yadargaatai gishvvd we
2017-10-05