Баянголын Эрүүл мэндийн төв “Мэс заслын тасаг”-тай болов

img

 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв “Мэс заслын тасаг”-тай болж, өнөөдөр нээлтээ хийлээ.  Нийслэл, дүүргийн нийт 628 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 25 ортой тасаг ашиглалтад орж иргэд дүүргийнхээ эмнэлгээр үйлчлүүлэх бүрэн боломжтой боллоо.

 

Тус тасгийн нээлтэд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Төмөрбаатар, дүүрийн ИТХ-ын төлөөлөгч П.Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

 

Мэс заслын тасаг нь орчин үеийн стандартад нийцсэн 30 нэр төрлийн аппарат, багаж, тоног төхөөрөмжийг хүлээн аваад байгаа бөгөөд жилд дунджаар 1500 орчим хүнд хагалгаа хийх боломжтой аж.

 

 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Galaa:
Bayngoliin chih hamar hooloin emch nar chadvar muu bna aa. Em bichij yvuulhaas uur id sshidgu. Negdsen 2r emnelegt ugaalgaj emchluulsen.
2017-10-06