Нэмэлт орлогодоо “гар хүрэх”-ээ больё

УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан:
Төсөвт тодотгол хийнэ гэдэг олсон орлогоо яаран сандран хувааж авах үйлдэл биш. Үнэн хэрэгтээ бий болоогүй орлогыг хуваах гэж байна. Орлого нь 900 тэрбум төгрөгөөр давсан ч зарлага нь 2,7 их наяд байна. Төсвөө сайжруулах тал дээр хэр ажилласан юм. Төсвийг тодотгоно гэдэг сайжруулахын нэр. Бид хэлэлцэж байгаа асуудлынхаа мөн чанарыг ойлгож байна уу. Бид өөрөө өөрсдийгөө хуурч байна. 10 орчим хувийн алдагдал сайн үзүүлэлт үү. Оюутолгой дахь алтны баяжмалы агуулга алдагдлаа гэнэ. Энэ бидний санаа зовох асуудал мөн үү. Үүнийг энд бичих шаардлага байна уу. Цааш агуулга нь бидэнд өгөх орлогоо багасгах гэж байгаа хэрэг. Төсвөө тодотгох шаардлага байна уу. Борлуулалтаас олсон нэмэлт орлогод гар хүрэхээ больё. Хэрэглээгээ хязгаарлая, хөрөнгө оруулалт, концессоо бичье. Татварын бус орлогоо дайчилвал 100 гаруй тэрбум төгрөг гараад ирнэ хэмээв.
Гишүүдийг үг хэлж дууссаны дараагаар 2017 оны Монгол Улсын төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэгийг хийж дууслаа. Хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлснийг УИХ-ын дарга мэдэгдэв.
Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ