Ц.Гарамжав: Сайдад өрсөлдөхгүй гэдгээ эрт хэлсэн

img

Улс төрийн уур амьсгал халуухан байна. Шинэ ерөнхий сайд дөнгөж томилогдоод байгаа энэ үед УИХ-ын 65-ын бүлэг 33, 32-оороо хуваагдаад байгаа. Засаг унагах бичигт гарын үзэг зурсан 33 гишүүнээс сайдын сэндийд санаархаж байна гэсэн элдэв цуурхал нийгэмд тархаад байгаа. Тэдгээр гишүүд дотор УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг БОАЖ-ын сайдаар томилогдох магадлал өндөртэй байна гэж шуугих боллоо. Энэ талаар гишүүнээс тодруулахад:

 

“Цаг үе маань хэн сайд болохоос илүүтэй хэн хамгийн туршлагатай, чадварлаг, ноён нуруутай, ард түмний өмнө тулгамдсан асуудлыг мэддэг тэр хүн сайд байх хэрэгтэйг сануулж байна. Үлдсэн богино хугацаанд улс орны эдийн засгийг өөд нь татах, хямралаас гаргах, иргэдэд тулгамдаж байгаа брэхшээл асуудлыг шийдэх, дэлхийн улс төрийн уур амьсгалыг мэдэрч чадах, өр зээлийг нимгэлээд явах чадварлаг хүн сайд хийх хэрэгтэй байна. Үзэл баримтлалаараа нэгдсэн 33 гишүүн дотор сайд хийх чадвартай хүн олон бий. Бид одоо дотроо ярьж байгаа. Шинэ ерөнхий сайдыг вакумжуулж болохгүй шүү гэж их захиж байгаа.

 

Бүх гишүүдтэйгээ нээлттэй байх ёстой. Өөрөө ч хамгийн чадварлаг боловсон хүчнийг сонгох боломжийг бид олгох ёстой. Миний хувьд гэвэл сайд болохгүй, ямар ч сайдад өрсөлдөхгүй гэдгээ эрт хэлсэн. Одооны сошиалаар яваад байгаа намайг сайдад өрсөлдөж байна, горилж байна гэсэн мэдээллүүд бүгд үндэслэлгүй хий хоосон яриа гэдгийг давхар хэлмээр байна” гэж тэрбээр хэллээ.

 

М.Болд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Юун сайд вэ? Ёс суртахууны өндөр хариуцлага хүлээх ёстой хүн гээд бүр нэр нүүрээ барсан байхаар зүйл их гарч байгаа ш дээ. Хожуу ч гэсэн хүмүүс өмнөхийг мартаагүй юм шиг байна. Засгийн газрыг огцруулахын төлөө хоолойгоо бачууруулан орилж байсан гээ биз дээ
2017-10-06
Зочин:
Зөв. Битгий албан тушаал руу зүтгэ. Харин энэ улс орон чинь юу руу орчихоод байна үүнээс яаж гарах вэ гэж бодож сэтгээд байгаа зүйлдээ үнэнчээр зүтгээрэй. Ард түмний хандлага 32-оос боломжийн хүмүүс байгаа нь Засагтаа ороод явахад болох юм. Бас боломжийн биш нь хэн бэ? тэр нь орчихвол гэсэн хандлага байгаа Бүтээн байгуулалтаа хийгээд төрдөө зүтгээд явж байхад юу нь буруу гэж.
2017-10-06
Зочин:
монголчууд өөдтэй яваа нэгнийгээ татаж унагах гээд байдаг муухай зангаа орхих үе хэзээ дуусах юм бол доо гэж. Гарамжав эх орондоо хэрэгтэй бүтээн байгуулалт хийж олон хүний амьдралд гэр бүлийн амьдралд тус болоод явж байна. Их бүтээн байгуулалтын ажилд зээл байж л таараа эргэн улсдаа төлөж таараа шүү дээ. Ийм чадалтай хүн сайдын ажлыг яаж ч хийх байх.Атаархагчид гараа хөдөлгөж толгойгоо ажилуул.?!
2017-10-06
Зочин:
энэ 2 дахь том цементийн үйлдвэрээ барьж байна. их бүтээн байгуулалт хийж байгаа нь сайхан л юм. их мөнгөтэй хүн юм даа
2017-10-05
Зочин:
HARAMSALTAI BN SAID BOLCHIHGUI DEE OLON HUNII SHEES GOOJIH BAISAN BAIHDAA TAND AMJILT HUSIYE
2017-10-05
Зочин:
Nuguu said boloh ni geed sandraad guigeed baisan nuhduud ene medeeg unshsan bolov uu hahaha Ter tusam ni l Baigali Orchnii said ni bolchihgui dee Ene hun chin nuhun sergeelt gedgiig Mongold anh udaa jinhene utgaar ni gargaj irsen hun shuu dee bi 2009 ond uurhai deer ni ochij uzej baisiin odoo bur ch goy bolson baih
2017-10-05
Зочин:
сайн яваа нэгэнтээ атаархах нь манай монголчуудын үнэхээр үзэн ядмаар зан шүү Энэ хүн мөнгө хүүлж баяжаагүй төрд гарж хөлжөөгүй бор зүрхээрээ ажил хөдөлмөрөөрөө баялаг бүтээсэн хүн Сайд болсон ч их зүйл хийх хүн дээ уул нь
2017-10-05
Зочин:
ene avgai samurai bondoos avsan zeeliin mongoo tolooch.ichexgui ochnoon saya -n dollarin zeel avchixaad toloxgui gexee bolix xeregtei.ZEELEE xurdan tolooCH.
2017-10-05
Зочин:
33 genee ene 65 buleg gej medhed baisiim bh da
2017-10-05
irgen:
ene metiin hymyysiin avsan zeel mongoliin ediin zasag, ard tymend gai bolood baigaa bizdee, ed nar bayjij ard tymen toldog uls bolood baina
2017-10-05
Tsl:
Erunhii saidiig songoh chuulgan deer hamgiin uhaalag ug hel baisan ni ene gishuun shuu de bas hiih ermelzel ni nuden deer ni yrianaas turuulj medegdej bna lee ta nar ter bichlegiig dahiad haraad tungaagaarai
2017-10-05
ИРГЭН:
ГАРАМЖАВ УХААЛАГ ЧАДАЛТАЙ ЭМЭГТЭЙ САЙД БОЛХГҮЙ ГЭЖ ӨӨРӨӨ ХЭЛСЭН БОЛ АРГАГҮЙ Л ЮМ БАЙНА. ШИНЭ ЗГ-ТАА САЙН АР ТАЛ ТҮШИГ ТУЛГУУР НЬ БОЛООРОЙ.АМЖИЛТ АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЬЕ
2017-10-05
Зочин:
MAN ashgui manai 33 Tanai 32 bolj huvaagdaj bgaa yum bna
2017-10-05
Чулуун:
Энэ чавганц нараар яах вэ
2017-10-05
Зочин:
Chingis bondoos avsan 250 terbumaa toloochee balai avgai
2017-10-05