Эмч нар цалин нэмэх асуудлыг улс төржүүлж байна гэв

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх хүсэлт, шаардлага гаргасан ч шийдэлд хүрээгүй учраас өчигдөр 21 аймгаас эмч, мэргэжилтнүүд ирж, жагсаал хийсэн. Гэвч үүнийг нь улстөржүүлж байгаад тэд бухимдаж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдыг ажилд нь үлдээхийг хүссэн мэтээр улс төржүүлэн тэдний тэмцлийг буруугаар тайлбарлаж байгаа учраас энэ хурлыг хийж байгаа аж.
УИХ-ын чуулганаар өчигдөр эмч нарын цалинг 30 хувь нэмэгдүүлэх боломжтой гэсэн. Тэгвэл эмч нар цалинг 30 хувь бус 50 хувиас доошгүйгээр нэмэх ёстой гэдгийг хэллээ. Мөн тэд энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажлаа хийхгүй байгаа учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээрт орохыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн "Хэлэлцээрт орохгүй бол улс орон даяар хугацаагүй ажил хаялт хийхнэ” хэмлээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ