Мэргэжилтнүүд 25 сая төгрөгөөр давхар цалинжжээ
2017-10-06

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Уул уурхайн яам болон түүний харьяа агентлагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ. 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь иргэн албан тушаалтан, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэдэггүй, удирдлагын зүгээс тавих хяналт сул байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөхөд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон 2 албан тушаалтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 33 сая төгрөгийн тэтгэмж олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дэх хэсэгт “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэсэн заалт болон Засгийн газрын “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 147 дугаар тогтоолыг зөрчсөн байна.

 

Түүнээс гадна авлигын эрсдэл бүхий зарим зөрчлийг ч илрүүлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын албан хаагчид ажил үүргийнхээ хажуугаар шинжээчийн үүргийг давхар гүйцэтгэж ажилладаг байна. Уул уурхайн 19 мэргэжилтэн аж ахуйн нэгжийн ашигт малтмалын ордын нөөцийг тогтоосон тайланд шинжээчээр оролцож 3-25 сая төгрөгийн хөлс авчээ. Энэ салбарт төрийн албан хаагч өөрийн эрхэлж буй ажлын хүрээнд шинжээчээр оролцож, түүнээсээ орлого олохыг зөвшөөрсөн журам үйлчилж байгаа нь авлигын маш том эрсдэл бөгөөд төрийн албан хаагч хуулиар зөвшөөрснөөс өөр давхар ажил эрхлэхгүй байх хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна. Яамны албан тушаалтнуудын зүгээс “Уул уурхайн шинжээчээр ажиллах хүн дутмаг байдаг. Энэ нь монгол мэргэжилтний үнэлэмжтэй холбоотой” гэсэн тайлбар хийж байв. Гэвч төрийн яамны бодлогыг хэрэгжүүлж байгаа мэргэжилтнүүд нь үр дүн, гүйцэтгэл шаардах ёстой аж ахуйн нэгжүүдээсээ шинжээчийн ажлын хөлс нэрээр төлбөр авч байгаа нь илт ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл юм.

 

Давхар ажил эрхлэлттэй холбоотой ажлын байрны давхардал ихтэй байгаа нь УИХ-ын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” бодлогын баримт бичгийн 3.1.11-д Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн, эрх үүргийг нь мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэхээр заасныг хэрэгжүүлэх тал дээр санаачилгагүй ажиллажээ гэж дүгнэж болохоор байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдэх ашигт малтмалын нөөцийн тайланд яам, агентлагийн албан тушаалтнуудыг шинжээчээр оролцуулж байгаа асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай байна.

 

Ашигт малтмал, газрын тосны газар нь газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын компаниудаас гэрээний дагуу төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжихэд жил бүр мөнгө татаж, 2015 онд 1.322.016.088 төгрөг, 2016 онд 1.726.721.164 төгрөгийг зарцуулсан байна. Уг мөнгө зарцуулж буй хууль зүйн үндэслэлийг танилцахад Газрын тосны газрын даргын 2011 оны 211 дүгээр тушаалаар “Төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжих хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу зарцуулж байх боловч уг журмыг 1991 оны Газрын тосны тухай хууль, Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг үндэслэн гаргасан байна. Гэвч уг тогтоол нь 2014 онд Газрын тосны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2014 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон байдаг. Гэтэл тус газар нь хүчингүй болсон хууль, тогтоолын үндэслэл бүхий журмыг шинэчлэлгүйгээр аж ахуйн нэгжүүдээс авсан хөрөнгийг Төрийн санд орлогоор бүртгэгддэггүй, арилжааны банкинд тусдаа данс нээж зарцуулсан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Мөн 2017 онд уг дансанд үргэлжлүүлэн мөнгө байршуулж, зарцуулж байгаа нь шалгалтаар тогтоогджээ.

 

Иймд шинэчлэн баталсан Газрын тосны хуулийн дагуу Төлөөлөгчийг дэмжих зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу орж буй орлогыг улсын төсөвт тусгуулж, улсын нэгдсэн төсөвт тусгуулах шаардлагатай байгааг Ажлын хэсгээс анхааруулан, уг хөрөнгийг Төлөөлөгчийн үйл ажиллагаанд бус агентлагийн өдөр тутмын үйл ажиллагаа болон гадаад, дотоод томилолт, бусад арга хэмжээнд зарцуулах нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан үндэслэлтэй нийцэж байгаа эсэхэд Авлигатай тэмцэх газраас Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.  

 Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шалгаад хариуцлага тооцох хэрэгтэй шинжээч энэ салбарт Харин ч их бий яамныхан еерсдее ашиг сонирхолын ууднээс еерсдее орж асуудлыг хунд суртал болгодог
2017-10-08
Зочин:
өө за за бид шинжлэх ухааны төслийн шинжээчээр ажиллаад л 20000 төгрөг авсан санагдаад байна....
2017-10-07
za gutsaa gulugnuud:
Ooooo idej bolno uuj bolno tsulmuj bolno olson ter har munguuu ulsdaa heregteigeer zartsuul .obshort hiih huuhdee tansagluulah huuhniii hoshnogo ruuhiisen baival uu bugdii ni shuud buud
2017-10-07
zochin:
tsalin nertei avilga
2017-10-07
Araichdee:
Yag ynen davhar tsalingaa bolih heregteu mergejliin hymyysiig ni avch ajillyylal daa.
2017-10-07
Шүүмжлэгч:
Ингэж давхар цалинд өгч байхаар мэргэжлийн ажилтанг авч ажиллуулсан дээр шүү дээ. Ажилгүй залуус их байна шүү. Ажилгүйчүүдээ ажилтай болгоосой.
2017-10-07
нэр нэгт:
Энэ хэзээний мэдээ вэ? Өмнөх 2012-2016 онд энэ байтугай нь л луйвар юм болсон доо түүнийг яагаад гаргаж тавихгүй байна Энэ нөгөө Тамгын даргын ээлжит нэгэн явуулга л байх даа Яасан ханаж цаддаггүй луйварчин бэ
2017-10-06
Зочин:
МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-10-06
ЗОЧИН:
Хилийн отрядуудыг шалгахаар ирсэн аудитын нөхөд дайлуулсаар байгаад буцах юм.Иймэрхүү шалгалт гэж дээ.ХХЕГ-ын МХГазар гэж ёстой нэг дүнхүү толгойтой дуракууд байдаг юм.
2017-10-06
ЗОЧИН:
Ер нь бүх салбаруудыг шалгаач ээ.Нэн ялангуяа ХХЕГ-ын хилийн отрядуудыг маш сайн шалгах эрх мэдэлтэй газар гэж байна уу?
2017-10-06
Зочин:
TER ZURCHLIIN MUNGUN TULBURUUDIIG BUTSAAJI TULUULEKH KHEREGTEY SHUU DEE
2017-10-06
зочин:
төрийн албан хаагчдад шинжээч гэж олгосон мөнгийг өөрсдөөр нь төлүүлэх хэрэгтэй
2017-10-06
123457896:
АМХЭГ, УУЯ-ны мэргэжилтнүүд шинжээч нэрээр зөвхөн 1 компаниас л 1 мэргэжилтэн 5-15 сая төгрөг авдаг. Хэн гэдэг мэргэжилтэн, хэн гэдэг ЭБЗ-ийн хэдэн удаа ямар компаниас төлбөр авсаныг тогтоох хэрэгтэй. Энэ шинжээч нэрээр ААН-ийг дарамталж авдаг авилга юм. Ийм АТГ холбоод, бусад ААН, хүмүүсийн сналыг авч даруй өөрчлөлт хийх. Наад Баатөрцогт гэж нөхөр чин л АМХЭГ, УУЯ-нд шинжээч нэрээр ААН-уудын тайланг оруулахгүй хичнээн зуун сая төгрөг авилгад авсаныг хамсаатнууд болох Ухнаа багш, Алтанхуяг гэх хүмүүсийн хамт нарийвчлан шалгаж, ялгаж салгах хэрэгтэй. Улсын геологийн фондын нөөцийн тайлагуудыг шүүж ХЭн гэж хэдэн удаа шинжээч ххийснийг өөрөөр хэлбэл авилга авсаныг тогоож дүгнэлт гаргах хэрэгтэй байна. Тэгээд наад Яам, агентлагийнхаа хоглбогдох АЛАН тушаалтанд АРГА ХЭМЖЭЭ Авч Төрийн ажлаас зайлуулах, ЭРүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй.
2017-10-06