“Шилдэг бүтээл-2017” энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
2017-10-09

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Уран зургийн галерей хамтран “Шилдэг бүтээл - 2017” үзэсгэлэнг нээлээ.


Үзэсгэлэнд орчин үеийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, гар урлал, арьсан урлал, инстолляци, дарханы урлалын 98 уран бүтээлч 135 бүтээлээр оролцож байна.


Засгийн газрын тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын сан хөмрөгт худалдан авдаг уламжлалтай. Монголын Уран зургийн галерей жил бүр оны шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн бөгөөд шилдгээр шалгарсан бүтээлүүдээр үргэлжүүлэн үзэсгэлэн зохион байгуулах аж.


Шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

 

 

Р.Дулам

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
nergui:
Дүүдээ хэлий
2017-10-09