Дэрэвгэр жиргэрүүг хилээр гаргах гэж байжээ

img

 

“Улаанбаатар-Бээжин” чиглэлийн 24 дүгээр галт тэрэгний дизель хөдөлгүүрийн агааржуулалтын хоолойд хилээр гаргахыг хориглосон эд зүйл нууж хил давуулах гэж байгаад баригдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарчээ.


Нуусан зүйлсэд бугын чив 395 грамм, бугын цусан эвэр 2955 гр, бугын сүүл хоёр ширхэг, 116 кг дэрэвгэр жиргэрүү эмийн ургамал байжээ. Дархан-Уул аймгийн харьяат 33 настай эрэгтэй И, Баянзүрх дүүргийн X  хороонд суух 42 настай эрэгтэй Б нар эдгээр зүйлийг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан аж. Энэ хэргийг Төмөр замын Цагдаагийн газар нарийвчлан шалгаж байгаа аж.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
хогийн ухамсар.. эх орноо гэх сэтгэлгүй новшнуудыг эх орноосоо урвасан байгаль сүйтгэсэн гээд шууд цааз.... тэгвэл дараагийн нөхдүүд айна шүү дээ
2017-10-09
зочин:
Хүн эх орныхоо амьтан ургамалын амийг, үндсийг ухаж зараад баяжих уу. Одоо эх орноо хар үзээд өгье гэсэн ч бугагүй удахгүй чулуугийн нь түүж ургамлыг нь үнсээр нь ухсаар улаан элсэн дээр амьдрах нь байна
2017-10-09
Зочин:
Тэр 10-р хорооны хулгайчийн нэрийг нь бүтэн оруулаад бичээд өгөөч ан амьтан нь ч дүүрчээ одоо газрын гагнаас дэрэвгэр жирэвгэрүү гаргаж улсаа хорлох гэснийх нь төлөө хүйс тэмтрээд өгий физдакыг
2017-10-09