“Чингисийн хүүхдүүд” Оскард өрсөлдөнө

img

 

Академийн дээд хэмжээний шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн “Чингисийн хүүхдүүд” кино өрсөлдөхөөр болжээ. 90 дэх удаагийн Оскарын наадам 2018 оны гуравдугаар сарын 4-нд болно. Энэ жил уг төрөлд 92 орны уран бүтээлчид киногоо өрсөлдүүлэх юм байна.

 

Сонирхуулахад, “Чингисийн хүүхдүүд” киноны зураг авалтыг өнгөрсөн онд Архангай аймгийн Цэнхэр суманд хийж,  найруулагчаар Д.Золбаяр ажилласан юм. Түүнчлэн Америк, Турк, Хятадын уран бүтээлчид кино бүтээхэд оролцсон бөгөөд уг киноны нээлтийг АНУ-д хийж, хоёрдугаар сарын 23-нд “Warner bros” кино компанийн дэлгэцнээ үзэгчдэд анх хүргэсэн юм. Киноны үйл явдал нь хурдан морь унаач хүүхдүүдийн тухай бөгөөд гол дүрд нэг айлын, ах дүү гурван хүүхэд тоглосон юм.

 

Р.Дулам 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ