Леонарда Де Каприо: Надаас болж гэр бүл салахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

Холливуудын нэрт жүжигчин Леонарда Де Каприогийн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Та зургаан удаа нэр дэвшиж, алтан хүний эзэн болсон. “Оскар”-ын эзэн болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүлжээ.
-Цаг хугацаа харвасан сум шиг л байна. “Титаник”-ийн Жекийн дүрээр “Оскар”-ын эзэн болохыг хүсч байсан ч хараахан шагналын эзэн болж чадаагүй. Гэхдээ би сэтгэлээр унахгүйгээр уран бүтээлдээ тоглосоор ирсэн. Миний киног үздэг олон мянган үзэгчдийн өмнөөс би энэхүү шагналын эзэн болсон.
-Хүссэн хүлээсэн шагналаа өөрийн болгосон. Таны ур чадварыг үзэгчид “Оскар”-ын арван шагнал ч хүртэх чадвартай гэдэг. Санал нэгдэж байна уу?
-Миний дутагдал бол алдаа гаргах. Би олон зүйл дээр алдаа гаргаж байсан. Мэдэхгүй юм хүмүүсийн бодол заримдаа намайг бухимдуулдаг. Дуртай уран бүтээлчээ өөрсдийн хүслээр байлгах гэсэн бодлууд намайг тавгүйтүүлдэг.
-“Амилсан чөтгөр” киногоор та “Оскар” хүртсэн. Энэ шагналыг хүртээд таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв?
-Бүхэлдээ.
-Жоохон дэлгэрэнгүй яриач?
-Сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ “Оскар” хүртсэний дараа миний амьдрал бага зэрэг өөрчлөгдсөн. Би илүү алдартай болсон. /инээв/
-Шагналын эзэн болохоосоо ч өмнө алдартай байсан?
-Тийм гэж үү. /инээв/
-Та бол од?
-Сонсоход таатай байна.
-Та бол холливуудын гоонь эрчүүдийн нэг. Жүжигчин Жорж Клуни шиг 50 гарсан хойноо эхнэр авах юм уу. Яагаад таны хувийн амьдрал тийм тааварлашгүй юм бэ?
-Би Клунигийн замналыг үргэлжүүлэх эсэхээ хэлж мэдэхгүй байна. Би бурханд итгэдэг. Бурхан надад хэн нэгнийг бэлгэлэх байх. Тэр хүртэл би өөрийнхөөрөө амьдрахыг хүсч байна.
-Хүүхдийн тухай боддог уу?
-Заримдаа.
-Эдгээр бодол дунд аав болох бодол багтсан уу?
-Бүх зүйл дэс дараатай байх ёстой. Эхнэртэй болчихоод хүүхдийн талаар бодох нь зөв.
-Таныг хаана ч байсан бүсгүйчүүд тойрон хүрээлдэг. Эмэгтэй хүнгүйгээр амьдралыг төсөөлж чадах уу. Бүсгүйчүүд таныг залхаадаг уу?
-Би бүсгүйчүүдийг хүндэлдэг бас хайрладаг. Гоо үзэсгэлэн гэх зүйл байхгүй болбол энэ дэлхий хэтэрхий уйтгартай бас хар болно. Эмэгтэйчүүдийн ачаар энэ нар илүү тод гэрэлттэдэг байх.
-Ийм эерэг бодолтой мөртлөө яагаад эхнэр авдаггүй юм бэ?
-Хариулахад тун бэрх асуулт юм. Анх удаа л би асуултаас бултаж үзэж байна.
-Та таалагдсан бүсгүйгээ өөрийн болгож чадах уу?
-Энэ бардамнал биш. Би багаасаа л таалагдсан охинтойгоо болзож чаддаг байсан.
-Хэрвээ нөхөртэй байвал?
-Би нөхөртэй бүсгүйчүүдтэй холбоо тогтоодоггүй. Энэ бол миний зарчим. Надаас болж нэг сайхан гэр бүл салаасай хэмээн хүсэхгүй байна. Ер нь хүний амьдралд оролцох бодол байхгүй.
-Алтан хүнээ хаана хадгалж байна?
-Гэртээ. Алтан хүнээ би номын сандаа тавьсан. Өглөөний нар алтан хүн дээр минь тусахад өрөө бүхэлдээ алтан шаргал өнгөөр дүүрдэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ