”60 тэрбум” болон У.Хүрэлсүхийг тагнасан асуудлаар сонсгол явуулахыг хүсэв

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.

 

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна”, мөн хуулийн 8.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” хэмээн заасан байдаг.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн холбогдох заалтуудын дагуу дээрх хоёр асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээгээд байгаа юм.

 

Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр арилжсан гэх “60 тэрбумын” хэргийг хаасанд ард иргэд илэрхий дургүйцэн тодорхой мэдээлэл шаардсаар байгаа болон Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар мөрдөн мөшгиж тагнан, гар утсыг нь чагнаж, бусадтай ярьсан яриаг нь бичлэг болгон улс төрийн зорилгоор олон нийтэд цацсан үйл ажиллагаа нь төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, иргэд, олон нийтийг айдаст автагдуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү УИХ-ын даргад явуулаад байна.

Эх сурвалж: president.mn



 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Зөв шүү, Энэ бол ажлын сайн эхлэл,
2017-10-11
МОНГОЛ АРДЫН ГҮН УХААНТ СУРГААЛЬ:
Монгол ардын гүн ухаант сургааль. Дааганаас унаж бэртэхгүй, даравгараасаа болж унадаг, Агт алдвал барьж болдог Ам алдвал барьж болдоггүй. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэх сургаалийн гүн ухааны тайлал энэ цагийн үйл явдал болой.
2017-10-10
Zovhin:
Ene chine tsag vee olsonson zuv shaardlaga bna. Uchir ni ES.songoogvi bj yaj myaochuud bolon Darhanii gazriin NAIMAACHIN hayanhyarvaa ES aa shantaajilj bna. 60terbum, tagnasan heregtengvvdiim tuhai ard tvmen vneniig sonsmoor bna. Erunhiilugch Battulgadaa bayarllaa
2017-10-10
ok:
Ene bas l jenko giin bish Zi giin u yavj bana daa ingeheer mongoliin erunhiilugch jenko yum uu zi nohoin gulu yumuu oilgohoo bolilooooooo
2017-10-09
ard-d:
chi uhlee, yu, 60-n neg uu he he
2017-10-09
Ard:
Ene battulga ch ooroo Sain hun bish shuu Dee! Ard tumen teneg bish idsen uusan bugd meddeg biz dee! Naad humuus chinch adilhan bas!
2017-10-09
ard-d:
chi uhlee, yu, 60-n neg uu he he
gunjee:
ulig bolson yum sonsoh gej tsag aldhaar uls niigmiinhee unuugiin hymralt asuudlaar zuvlulduj baival havigui deer busuu? !
2017-10-09
Rew:
UHRUUG SAUN SHAH..TURD IIM HULGAICH LUIVARCHID BAIH ESGUI
2017-10-09
zutgene shuu.:
Erunhiiduu alibaa zuiliig golidrold ni oruulahad olon l zuiltei tulgarah ni oilgomjtoi olon niitiin dund baigaa uzuur ni ul oldoh asuudlaar sonsgol yabuulj neg tald ni gargasan zubulduu. Baga bagaar ni uragshilna shuu dee. Medeej hevleleer ali boloh muulah chig barimtlana shuu dee bitgii buuj uguurei. Ubul bolj baina zasgaa hurdan tohinuulj ajild ni tashuur ug. Hurelsuhed tashuuriig sain ug tsergiin hun daana. Tand ch gesen tashuuriig ard tumen ugunu medeej horsoj taarna. Uragshaal zutge aragshaa buu hartsgaa!!!!!!
2017-10-09
Kkk:
Yostoi uzuushtei yum bolohnee
2017-10-09
Zuv:
demjij bn.
2017-10-09
Erree:
Сайн байна.ард түмэнд нээлттэй сонсгох хэрэгтэй
2017-10-09