Засгийн бүрэлдэхүүнийг тохирч, сайдууд тодорлоо

Бүтцээ өөрчлөхгүй бүрэлдэхүүнээ шинэчлэх зарчим барьж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямартай ч бусадтайгаа тохиролцоонд хүрсэн сурагтай. Бусад гэдэгт УИХ дахь хоёр талцаад байгаа 65-ын бүлэг, Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчин АН багтаж байгаа.
Зарчим бодлого нь тодорхойгүй гэж Ерөнхий сайдын томилгоо хэлэлцэх үед шантааж хийн хуралд оролцоогүй өмнөх Засгийн газраа огцруулахыг дэмжээгүй 32-той юун түрүүн эв зүйгээ ололцсон байна. Ер нь Ерөнхий сайдын томилогоог дэмжээгүй 32-ын бүлэг бол М.Энхболдын талынх. Өмнөх Засгийг огцруулсан ч хотын фракцынхан МАН-д шийдвэр гаргагч хэвээр байна.
Засгийн газрын өнөөдрийн бүтэц Засгийн газрын тэргүүнээс гадна 15 сайд, 13 яамнаас бүрдэж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэх тохироондоо 9 сайдын томилогоог өөрийн мэдэлд авчээ. Үүнд үндсэн чиг үүргээс гадна бусад яамд багтсан байна. Ерөнхий сайдын “бүрэн эрх”-ийн мэдэлд ЗГХЭГ, ГХЯ, Сангийн яам, ХЗДХЯ, ХНХЯ, ЭМЯ, ЭХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ багтжээ. Үүнээс ХХААХҮЯ, УУХҮЯ Ерөнхийлөгчийн мэдэлд шилжилсэн с урагтай. Сөрөг хүчин АН Засгийн бүтцэд өөрчлөлт хийж, дөрвөн яамыг тусад нь салган шинээр байгуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Гэвч сайдын тохироогоор асуудал цэгцлэгдэх бололтой.
Засгийн бүрэлдэхүүний 6 томилгоо МАН-ын дарга М.Энхболдын мэдэлд шилжсэн байна. Энэ томилогоонд УИХ дахь МАН-ын бүлгийн Засгийн газрыг огцруулахгүй дэмжээгүй хэсэг багтах юм. Эндээс ЭМЯ, ЗТЯ, БСШУСЯ БХЯ, БХЯ, Шадар сайдыг томилгоо хийгдэнэ.
Нэгэнтээ Засгийн бүрэлдэхүүнийг томилох тохироо бүрдсэн болохоор талууд хүмүүсээ нэр дэвшүүлэн МАН-ын Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд Ерөнхийлөгчид өргөн барих юм.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн дараах байдлаар тодрох аж.
|
Яам |
нэр |
|
Шадар сайд |
Л.Энх-Амгалан |
|
ЗГХЭГ-ын дарга |
Г.Занданшатар |
|
Гадаад харилцааны сайд |
Б.Цогтбаатар |
|
Сангийн сайд |
Ч.Хүрэлбаатар |
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд |
Ш.Раднаасэд |
|
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд |
С.Чинзориг |
|
Эрчим хүчний сайд |
Ц.Даваасүрэн |
|
Эрүүл мэндийн сайд |
Д.Сарангэрэл |
|
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд |
Д.Сумъяабазар |
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд |
Б.Батзориг |
|
Батлан хамгаалахын сайд |
Н.Цэрэнбат |
|
Барилга хот байгуулалтын сайд |
А. Баделхан |
|
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд |
Ц.Цогзолмаа |
|
Зам тээвэр, хөгжлийн сайд |
Ж.Бат-Эрдэнэ |
|
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд |
О.Содбилэг |
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ