Ж.Мөнхбат шалгуулах хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
-Дорноговь аймгийн Сайншандын автозамын тендэрийг нийтдээ 8 компани материал ирүүлсэн. Концессийн гэрээг "Засаг чандмань майнз" компани шалгарсан. Энэ компанитай миний бие болон манай гэр бүлийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь миний хамаатан байсан. Гэтэл надтай холбож байгаад харамсаж байна. Миний бие сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, концессийн гэрээ байгуулаагүй. Хэрвээ хуулийн дагуу тогтоогдвол тухайн компанийн концессийн гэрээг зогсоож, надад хариуцлага тооц. Нэр хүндэд халдсан бол мөн хуулийн дагуу хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох байгууллагад шаардлага хүргүүлж байна. Эцэст нь миний бие төрийн сайдын өндөр албан тушаалд ажиллаж байхдаа хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдгээ мэдэгдье.
Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ж.Эрдэнэбатын танхимд ажиллаж байсан 8 хүн сайдаар томилогдон ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ