Катчер, Мила хүүхдүүддээ хэтэрхий тансаг бэлэг өгөхгүй

img

Холливуудын уран бүтээлчид болох жүжигчин Эштон Катчер болон Мила Кунис нар хэдхэн сарын дараа болох Зул сарын баяраар хүүхдүүддээ үнэтэй бэлэг авч өгөхгүй гэнэ.

 

 

Энэ талаар 34 настай Мила “Entertainment Tonight” өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр “Бид Зул сарын баяраар хэтэрхий үнэтэй бэлгийг хүүхдүүддээ бэлэглэхгүй. Тэд багаасаа үнэтэй эд зүйлсд шунаасай хэмээн хүсэхгүй байна. Гэхдээ бид бүхий л бололцоогоороо хүүхдүүдээ баярлуулахыг хүсдэг. Хүүхдүүд минь энгийн зүйлийг ойлгодог бас хайрладаг байх хэрэгтэй. Хүн бүхэн баян тансаг амьдрах хэрэгтэй. Гэхдээ баян, тансаг зүйлээс агуу зүйл байдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Катчер, Мила нар гурван настай Уэстт болон арван сартай Дмитрий гэх хүүтэй билээ. Хос жил хагасын өмнө хуримаа хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ