Ослын улмаас хүний амь эрсэджээ

Энэ сарын 09-ний даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 363 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 27 хүн гэмтэж бэртсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх хэлбэрээр 12 осол бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Орон нутагт Увс аймагт ноцтой зам тээврийн осол гарч 1 хүний амь нас хохирчээ. Тухайлбал: Увс аймгийн нутаг Наранбулаг сумын нутагт шороон замд БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар тодорхойгүй Мустанг маркийн мотоцикль онхолдож, жолооч 31 настай О-н амь нас хохирсон. Мөн ХУД-ийн нутаг “Буянт-Ухаа-1” хорооллын 701-р байрны замд T.Pruis маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 57 настай П-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ