Хөвсгөлд автомашин живжээ

img

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас 20 км зайд байх Сэлэнгэ мөрөнгийн мөс цөмөрч Тосонцэнгэлээс Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан “Toyota Prado” маркийн суудлын автомашин уг мөрөнд осолдсон байна. Осолд өртөж хүн амь насаа алдаагүй бөгөөд  ХӨВ 20-76 улсын дугаартай “Toyota Prado” маркийн суудлын автомашин живжээ. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбарын бүлэг тухайн газарт ажиллаж таван метр гүнээс машиныг татаж гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ