Улаанбаатар ялимгүй цас орно
2017-10-13

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

 

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч хүйтэрнэ.

 

2017 оны 10 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 4-9 градус, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр. 0-2 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин