Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнээ тодруулж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн бариад байгаа. Мөн АТГ-т ч сайдад нэр дэвшигчдийнхээ талаар албан бичиг явуулсан билээ.
АТГ-аас сайдад нэр дэвшигчдийн талаар ашиг сонирхлын зөрчилгүй тул, томилж болох тухай хариу албан бичиг ирүүлсэн байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга одоогоор зөвшилцлийн хариу ирүүлээгүй байгаа аж. Гэхдээ хуулиараа Ерөнхийлөгч зөвшилцлийн хариу өгсөн эсэхээс үл хамаарч УИХ-д Засгийн газрын бүрэлдэхүүнээ өргөн барих заалттай юм.
Н.Нягт
Уншиж байна |