Нэг сургуульд 10-аас дээш “Оюутан эргүүл” ажиллана

“Оюутан эргүүл” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Хөтөлбөрийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Монголын Залуучуудын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Хөтөлбөрт одоогоор найман их сургуулийн оюутан хамрагдаад байна. Энэ үеэр хөтөлбөрт оролцож буй оюутан болон цагдаагийн ажилтнаас зарим зүйлийг тодрууллаа.
Н.Бат-Эрдэнэ: Манлайлан ажилласан оюутнуудад баярын бичиг гардуулж, мөнгөн шагналаар урамшуулна
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Бат-Эрдэнэ
-Сүхбаатар дүүргийн хэмжээнд жилд хэчнээн гэмт хэрэг гардаг вэ. Хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрнэ гэж тооцоолж байна вэ?
-Дүүргийн хэмжээнд 350 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. Оюутан сургуулийнхаа орчинд аюулгүй орчин бүрдүүлэх нь хөтөлбөрийн зорилго. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг. Мөн манай дүүрэгт 27 их, дээд сургууль харьяалагддаг. Нэг сургуульд ойролцоогоор 25 мянган оюутан хичээллэж байгаа. Хүн амын төвлөрлийг дагаад гэмт хэргийн тоо нэмэгддэг. Хөтөлбөр хэрэгжсэнээр энэ тоо харьцангуй буурна гэж бодож байна.
-Хөтөлбөрт хэчнээн оюутан хамруулах вэ. Оюутан өдөрт хэчнээн цаг ажиллах вэ?
-Хөтөлбөрт хамрагдахаар одоогоор ШУТИС, МУБИС, БТҮИС зэрэг найман суруулийн оюутан бүртгүүлээд байна. ШУТИС-ийн Мэдээлэл, технологийн сурууль нь 25 мянган оюутантай. Тус сургуулиас 50 оюутан хөтөлбөрт хамрагдсан. Нэг сургуульд 10-аас дээш оюутан ажиллах юм. Журмандаа “Оюутан эргүүл”-д хамрагдаж буй оюутан нь хичээлийн бус цагаар буюу чөлөөт цагаараа өдөрт дөрвөн цаг ажиллана. Энэ хугацаанд сургууль дээр ямар зөрчил гарч байгааг бидэнд мэдээллэх юм.
-“Оюутан эргүүл”-ийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ?
-Оюутнууд маань шар өнгийн хантааз, болон малгайгаар жигдэрсэн. Мөн өөрийн сургуулийн логог хантааз дээрээ хадсан байгаа. Оютунууд сургууль дээрээ гарч буй зөрчлийг манайд утсаар мэдэгдэнэ. Түүнээс биш гэмт хэргийг өөрсдөө таслан зогсоохгүй. Тиймээс ямар нэгэн зөрчил үүсэхгүй гэж хэлж болно.
-Оюутанг ямар шалгуураар хөтөлбөрт хамруулж байна вэ?
-Бид биеийн өнөр, жин, хүйсийн шалгуур заагаагүй. Хүссэн оюутан хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тухайн оюутан сургуулийнхаа орчинг аюулгүй байлгахад санаачлага гарган ажиллахад л болно.
-Хөтөлбөрт оролцох оюутныг хэрхэн урамшуулах вэ?
-Хөтөлбөр эхэлж байгаа тул сургуулиуд оюутнаа хэрхэн урамшуулах нь тодорхой болоогүй байна. Сугуулийн зүгээс оюутнуудад кредит нөхөх зэрэг урамшуулал олгох байх.Цагдаагийн байгууллагын зүгээс нэгжээр урамшуулна. Мөн бусдыгаа манлайлан ажилласан оюутнуудад баярын бичиг гардуулж, мөнгөн шагналаар урамшуулах болно.
Б.Батдэлгэр: Цагдаагийн байгуулалгын төлөөлөл болон оюутан бүрт хүрч ажиллана
ШУТИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Б.Батдэлгэр
-Хөтөлбөрт сайн дураараа элсэж байна уу. Хэрхэн ажиллах вэ?
-Манай сургуульд оюутанд үйлчлэх алба гэж байдаг. Энэ албаны эгч нар санал болгосны дагуу хөтөлбөрт сайн дураараа оролцож байна. Цагдаагийн байгууллага оюутан бүрт хүрч ажиллаж чадахгүй. Тиймээс цагдаагийн ажилтны төлөөлөл болон оюутнуудад хүрч ажиллана. Оюутнууд сургуулийнхаа гадаа тамхи татах нь бий. Энэ нь дам тамхидалт үүсгэж байдаг. Үүнийг зохицуулах зорилгоор хөтөлбөрт хамрагдаж байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ