Таван машин хадаг, шашны эд хэрэглэлийг устгажээ

img

 

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажилласан билээ.

 

Энэхүү уриалгын хүрээнд Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран амралтын өдрүүдээр буюу 2017 оны 10 дугаар сарын 7,8 - ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамрууллаа.Ногоон бүсийн ой, ургаа модонд хадаг уях, шашны зан үйлтэй холбоотой эдлэл хэрэгслийг их хэмжээгээр тавьж орхих зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж модны ургалтыг зогсоож байна.

 

Тус цэвэрлэгээнд нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагч, лам хуврагуудаас бүрдсэн 41 хүн оролцож, 3 хорооны 13 га орчим талбайгаас 5 портер хадаг шашны эд хэрэглэлийг хурдан устгалд оруулж цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгууллаа. 

 

Цаашид жижиг шашны зан үйл хийх, хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамлыг гэмтээхгүй байхыг иргэд сүсэгтэн олонд анхааруулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ма:
Ашгүй дээ тэр хадагийг мод чулуунд уяж байгал бохирдуулдагаа болимоорийн.
2017-10-13
irgen:
mash ih hohirol uchirch baigaag monch udaan helsendee, yalanguya yanz byriin hynsnii zuil baigali orchin, byrhnii heregslyydiig omhiiryylj baigaa ni ih haramsaltai, hiidyyd, gandangiin omhii orchniig tusgai bodisoor ugaah heregtei,,,,er ni dahij iim um hiisen hymyysiig mash ondor torguulitai bolgo !!!!
2017-10-13
Зочин:
зөв зөв аль нэгэн бөө учраа мэдэхгүй сүсэгтэн олон таалагдах гэж хаа хамаагүй газрыг тахин шүтэж газар шороогоо бохирдуулж бна
2017-10-13
Zochin:
1937 on
2017-10-13
Зочин:
Хадаг хийдэг ,зардаг улс оронд мөн ч сайн хөрөнгө оруулж байгаа юм шиг байна даа.
2017-10-13