Пенелопе Круз жүжигчин болоод 25 жил болжээ

Холливууды нэрт жүжигчин Пенелопе Круз ирэх сард худалдаанд гарах “Esquire” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 43 настай жүжигчин эмэгтэй уг сэтгүүлийг хагас нүцгэн зургаараа чимсэн нь олны анхаарлыг татаж буй юм. Тэрбээр жүжигчнийхээ карьерийнхээ 25 жилийн ойд зориулан уг сэтгүүлийн уншигчдад зориулан шинэлэг төрхөөрөө сэтгүүлд зургаа авахуулсан гэнэ.
Пенелопе анхны уран бүтээлдээ 1992 онд тоглож байжээ. Тэрбээр “Jamon Jamon” гэх уран бүтээлд нөхөр, хоёр хүүхдийн эцэг, жүжигчин Хавьер Бардемтэй хамтран тоглож байсан юм. Хос энэхүү уран бүтээлийн дараа 2008 онд дэлгэцнээ гарсан “Vicky Cristina Barcelona” кинонд хамтран тоглосон билээ.
Жүжигчин эмэгтэй “Хавьер Бардем миний сэтгэлийг татахаас гадна миний хамгийн сайн хамтрагч. Би 18 настай байхдаа түүнтэй анх уулзаж байсан. Анх камерын өмнө гарахад хэцүү байсан. Гэтэл хар нүдтэй, том биетэй залуу над дээр ирээд “Битгий санаа зов” хэмээн гараас минь атгаж байсныг санаж байна” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ