Сайд нарын иргэншлийг шалгуулах хүсэлт илгээлээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хандлаа. Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж хүсэлт хүргүүлсэн байна. Уг хүсэлтэд:
"Монгол Улс нь Монгол Улсын Үндсэн Хуулиар давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд зөвхөн Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй байдаг билээ. Гэвч бусад улсын хууль тогтоомжийн хувьд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг, мөн өөрийн оронд нь хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд нөхцөл харгалзахгүйгээр өөрийн орныхоо иргэншлийг олгодог болно.
Иймд 2016 онд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүд болон одоо шинээр байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт орохоор нэр нь дэвшсэн Улсын Их Хурлын гишүүдийн иргэншлийн талаар судалгаа хийж Улсын Их Хурлын гишүүн миний нэр дээр үр дүнг танилцуулахыг хүсье" хэмээсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ