Шинэ Засгийг дагасан шүүмжлэл

img

 

Шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт  Засгийн газрын бүрэлдэхүүнээ тохирч, сайдад нэр дэвшигчдээ тодруулан Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн барьсан.  АТГ-аас нэр дэвшигч 15 эрхмийг эрх ашгийн ямар нэг зөрчилгүй гэж үзэн  сайдаар томилохыг зөвшөөрсөн албан бичиг ирүүлээд байгаа. Гэвч  сайдад нэр дэвшигчдээс экс Засаг дарга нарын тэрбум тэрбумаар үнэлэгдэх газар, зарим эрхмүүдийн ашиг сонирхлын зөрчил олны шүүмжлэлд өртсөөр байгаа.  

 

Харин Ерөнхийлөгч  зөвшилцөлд  хариу ирүүлээгүй байна.  Монгол Улсын Үндсэн хуулийн 39.2-т  “ Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж заасан байдаг.

 

Ерөнхий сайд томилогдоод 14 хоногийн дотор Засгийн бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлэх заалттай. Энэ хугацаа маргааш дуусгавар болно. Тиймээс хэрвээ Ерөнхийлөгч зөвшилцөлд ямар нэг хариу өгөхгүй бол хуулийн дагуу  Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-д өөрөө  өргөн мэдүүлэх юм.

 

Ерөнхий сайдыг МАН-аас нэр дэвшүүлэн  зөвшилцөхөд Ерөнхийлөгч хариуг нь нэг цагийн дотор өргөн барьж, Засгийг яаралтай томилон үйл ажиллагааг нь хэвийн  үргэлжлүүлэхийг эрх баригчдад сануулж байсан. Тиймээс энэ удаад ч зөвшилцлийн хариуг  албан ёсоор өгөх байх гэж олон нийт харж байна. Тэгээд ч Засгийн газрын бүрэлдэхүүний хоёр нь буюу ХХААХҮЯ, УУҮХЯ-ны томилгоо Ерөнхийлөгчид чиглэсэн. Хуулиндаа Засгийн газраа Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд  томилох заалттай ч энэ нь цаасан бууснаас бус хөрсөн дээрээ  эрх ашгийн  тохироогоор асуудал үргэлжилдэг.  

 

Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим “давхар дээл”-тэй сайд нараас бүрдэж байгаа.  “Дан дээл”-тэй Ерөнхий сайд  бодлогоо хэрэгжүүлэхэд парламентаас дэмжлэг авах шаардлагатай. Тиймээс Засгийн оруулж ирсэн хууль тогтоолын төслийг парламент дээр “сурталчлах” дэмжүүлэхэд “давхар дээл”-тай сайдуудын нөлөө чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ талаас нь  танхимаа 100 хувь   давхар дээл”-тэй  эрхмүүдээр бүрдүүлсэн гэж  эергээр хүлээн авч болохоор.   Ерөнхий  сайд энэ үгийг өөрөө хэлээгүй ч МАН хийгээд парламентчид  дээрх мессэжийг олон нийтэд  өгч байгаа.

 

Нөгөөтэйгүүр  УИХ дахь МАН-ын бүлгийн 33:32-оороо талцсан. Ерөнхий сайд  бүрэлдэхүүндээ өмнөх Засгийг огцруулахад гарын үсэг зураагүй 32-ын бүлгээс ч төлөөлөл оруулж байгаа. Энэ нь  Засгаа цаашид тогтвортой байлгахад чиглэсэн алхам. Ер нь У.Хүрэлсүхийн Засаг  МАН дахь, цаашлаад  парламент дахь улс төрийн хүчнүүдийн зөвшилцлөөс бүрдэж байгаа юм. Ерөнхий сайдыг  Засгийн газрын “50 хувь” нь гэж үздэг.  Хэдийгээр танхимын бүрэлдэхүүн нь 100 хувь “давхар дээл”-тэй ч дээрх өнцгөөс харахад Засгийн бүрэлдэхүүний  тэнцвэр хадгалагдахаар байна. Засгийн танхим 100 хувь “давхар дээлт”-нүүдээс бүрдэж байгаа өнөөгийн дүр зураг  “дан дээлт”-нүүдэд Засгийн босго өндөрссөнийг харуулж байна.   Цаашлаад Засгийн бүрэлдэхүүнд  УИХ-ын гишүүдэд тодорхой квот тогтоон хуульчлах  асуудал  бүр салхинд хийсэн оджээ. 

 

Ийнхүү Ерөнхийлөгчөөс зөвшцлийн хариу хүлээсэн энэ өдрүүдэд шинэ Засаг, сайдад нэр дэвшигчдийг тойрсон  асуудал сөхөгдсөөр байна.

 

Ямартай ч энэ долоо хоногт У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдууд томилогдож, бүрэлдэхүүнээ ажиллаж эхлэх юм.

Н.Энхлэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Бүх уул уурхайг хаая. Учир нь хөрөнгө оруулагчид нэртэй луйварчид орж ирснээр, том уурхайнууд ажиллаж эхэлсэн үеэс монгол орон дааж давшгүй өрөнд орлоо МОНГОЛЧУУД АА УХААРАГТУН.
2017-10-17
Зочин:
Та минь ээ дэлхийд гайхагдсан баян уул уурхайтай, 60,70 сая малтай, өргөн уудам газар нутагтай, цөөхөн монголчуудаа өрөнд бариулж өтөнд идүүлж, тарчилаан зовоож байгаа улс төрчид нэртэй луйварчидыг цаазын тавцанд аваачъя.
2017-10-17
Зочин:
uhsen shuumjildeg iin
2017-10-16
Зочин:
Нөгөө бие биендээ хяналт тавьдаг хараат бус ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ, ШҮҮХ ЗАСАГЛАЛ яав? Бүгд БУДАА, ЖОНХУУ болов!!!!
2017-10-16
Зочин:
Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .
2017-10-16
Зочин:
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2017-10-16
Зочин:
Нөгөө бие биендээ хяналт тавьдаг хараат бус ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ, ШҮҮХ ЗАСАГЛАЛ яав? Бүгд БУДАА, ЖОНХУУ БОЛОЛВ!!!!
2017-10-16
Зочин:
Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .
2017-10-16
zochin):
Erdenebatiin zasgiin gazriig ajlaa hiij chadaagui gd buulgasan, tegsen atlaa odoo garch ireh zasgaas ahiad heruul guisaar l baih yum
2017-10-16
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-10-16
Зочин:
Dunguj ajil ni jigdrex geed ywj baigaa xvmvvsiig bid yaaj dvgnexewde. Ugasa zuw xvmvvs garsan
2017-10-16
Зочин:
Zuw xvmvvsee gargasan. Odoo uurchlultiig xvleex l vldleedee. Mongolchuud ygd biy biynee demjij ajilladaggvi yum bee. chadwartai negen ni deeshee garch bxad muulaad suux yum.
2017-10-16
sheet:
Шинээр Засгийн газар бүрэлдэн тогтнож байна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө харж, хаацайлах нь хаацайлж, үгүйсгэх нь үгүйсгэн бичиж, ярьж байх шиг. У.Хүрэлсүхийн бүрдүүлж буй энэ Засгийн газар харин ч хүчтэй Засаг болж бүрэлдэж байх шиг.
2017-10-16
Зочин:
У.Хүрэлсүх гэдэг хүн өөрийн тархи оюун, зориг зүрх, итгэл үнэмшлээ улс эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадвал үеийн үед сайнаар дурсагдах жинхэнэ түүхэн Засаг байж чадна.
2017-10-16