
Дундговь аймгийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамтарсан зөвлөгөөн болж, зөвлөгөөнд аймгийн прокурор Ү.Содномцог 2011 онд тус прокурорын газраас Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлыг товч танилцуулж, ял эдлүүлэх ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байхыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнуудын асуусан асуултанд дэлгэрэнгүй хариулт өгч энэ онд ял эдлүүлэх чиглэлээр гарсан Олон Улсын гэрээ, конвенцийн заалтуудыг удирдлага болгон хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэж үзсэн байна.
Зөвлөгөөний үеэр тус аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Г.Ганцэцэг шинэчлэгдсэн батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавараар”-аар сургалт явуулжээ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ