П.Ундрах-Эрдэнэ: Ц.Дашдорж гишүүний нөлөө орсон эсэхийг шалгах нь АТГ-ын үүрэг

img

 

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Засгийн газрын гишүүн байхдааТамхины импортын татварыг өөртөө ашигтай байдлаар гаргуулсан талаарх мэдээлэл олон нийтийн дунд идэвхтэй яригдах болсон. Иргэдийн зүгээс энэ асуудлаар гомдол гарган Авилгатай тэмцэх газарт өгч,  шалгуулахаар бэлдээд байна гэсний дагуу хуульч П.Ундрах-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Тамхины ипортын татварын хувь хэмжээг хэзээ, яаж өөрчилсөн юм бэ?

 

- Анх 1999 онд батлагдсан Улсын их хурлын 27 дугаар тогтоолоор тамхины импортын гаалын албан татварын хэмжээг 5 хувиар тогтоосон байдаг.  Энэ хувь хэмжээ олон жил мөрдөгдөж ирсэн.

 

Гэтэл 2017 оны 4 сарын 14-нд Улсын их хурлын 27 дугаар тогтоолооор дээрх хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан. Тамхины импортын татварыг нэмж болно л доо. Энд гаж буруу зүйл байхгүй. Хамгийн гол нь Засгийн газар дээрх өөрчлөлтийг оруулах явцдаа өөрийн танхимын гишүүний өмчлөлд байгаа компанид давуу эрх олгох байдлаар, илт ялгаварлал үүсгэж татварын хувь хэмжээг тогтоосон байгаа юм. Юу гэхээр янжуур үйлдвэрлэх зориулалтай тамхины импортын татварыг5 хувь хэвээр үлдээсэн хирнээ бусад компанийн импортлож байгаа тамхины татварыг 30 хувь буюу даруй 6 дахин өсгөж тогтоосон.

 

Одоо Монголд янжуур үйлдвэрлэх зориулалттай гэсэн барааны бичиглэлтэй тамхи оруулж ирж байгаа ганц компани байгаа нь Монголтамхисо юм.Энэ компанийн тодорхой хувийг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж шууд эсхүл шууд бус байдлаар эзэмшдэг гэсэн хардлага байна. Хэвлэл мэдээллээр ч гэсэн тэгж мэдээллэдэг. Тамхины хяналтын тухай хуулийн 5.3.1 дэх заалтад зааснаар тамхи үйлдвэрлэгч нь өөрийн веб хуудсандаа 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр бусад мэдээллийг ил тод байрлуулах ёстой чөнөөдрийн байдлаар тус компанийн хуудсанд хэн хичнээн хувийг нь эзэмшдэг талаар мэдээлэл нь алга. Тэгэхлээр Монголтамхи со компани нь Ц.Дашдорж гишүүнтэй хамааралтай юу гэдгийг хууль зүйн үүднээс шалган тогтоох ёстой.Гэхдээ зөвхөн Ц.Дашдорж гишүүн тус компанийн хувьцааг эзэмшдэггүйбол хамааралтай бус гэж ойлгож болохгүй, эцэг эх, ах эгч, дүү, үр хүүхэд гээд гэр бүлийн гишүүд, түүн дээр нэмэх нь нэгдмэл сонирхолтой бусад этгээдүүд нь эзэмшдэг бол хамааралтай гэж үзнэ.

 

Хэрэв хамааралтай бол Улсын Их Хурлаас тогтоол гаргахдаа өөрийн гишүүний өмчлөлийн,зөвхөн нэг байгууллагынорлогын өсөлтөд дэмжлэг үзүүлжээ гэж ойлгогдохоор байгаа юм.Улсын Их Хурал бол монголын нийт иргэдийн төлөөллийн байгууллага атлаа иргэдээ илтэд ялгаварласан, Засгийн газар, УИХ-ын гишүүнд илэрхий давуу байдал үүсгэсэн шийдвэр гаргаж болох уу.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ байгууллагын үйл ажиллагаа нь хууль дээдэлсэн, үйл ажиллагаа шийдвэр нь ил тод, нийт иргэдэд хүртээмжтэй, хэнд боловч адил тэгш хандах ёстой гэсэн байгаа. Гэтэл үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэрээр өөрийн намын гишүүний өмчлөлийн нэг компанид ичгүүргүйгээр давуу тал олгож, хууль зөрчиж байна.

 

- Монгол тамхи со компанид давуу эрх олгосон шийдвэр нь өөр ямар хууль тогтоомжийг зөрчөөд байна вэ?

 

- Өө, маш олон хууль зөрчигдчихөөд байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Энэ зөрчигдлөө. Ц.Дашдорж гишүүн засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар ажиллах хугацаанд УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдаж, батлагдсан байна.Яг энэ 2017оны 4 сарын 14-ны 27 дугаартай тогтоол батлагдах явцад Ц.Дашдорж гишүүний нөлөөлөл оролцсон уу гэдгийг шалган тогтоох нь Авилгатай тэмцэх газрын үүрэг. Нэгэнт хуулиар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хяналт тавих эрх, үүргийг Авилгатай тэмцэх газарт хариуцуулсан тул энэ асуудлыг Авилгатай тэмцэх газар шалгана.Иймээс энэ дагуу миний хувьд Авилгатай тэмцэх газарт хандаж, 2017оны 4 сарын 14-ны 27 дугаартай тогтоолтой холбоотой асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг авилгатай тэмцэх газарт өгөхөөр бэлдээд байна.

 

Дээр нь Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл – Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг энэ тогтоол ноцтойгоор зөрчсөн. Хуулийн 4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх, 4.1.7 тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах гэсэн хоёр заалтыг 27 дугаар тогтоол шууд зөрчсөн. Зүй нь УИХ, Засгийн газар ямарваа шийдвэр гаргахдаа уг тогтоол, шийдвэр өмнө гарсан хууль тогтоомжтой нийцэж байна уу, зөрчилдсөн зүйл, заалт байна уу гэж нягтлах учиртай.  Албаны журмаараа тэгэж нягталсан нь л байж таарна. Гэтэл илэрсэн зөрчлийг үл тоон батлуулах ямар нэг хүч үйлчилсэн, хууль зөрчихөд хүргэсэн нөлөөлөл орсон гэж сэрдэхээр зүйл энэ тогтоол, түүний хэрэгижлтийн явцад ажиглагдаад байгаа юм. Бид хардах эрхээ эдлээд шалгадаг, тогтоодог газарт нь хандана. Энэ хууль биш шийдвэрийн үр дүнд Монгол тамхи со компани төсөвт 60 тэрбум төгрөгийн орлого дутуу оруулахаар болоод байгаа нь зөвхөн санхүүгийн л хохирлын хэмжээ. Хууль ёс үнэгүйдсэн, хууль дээдлэх зарчим алдагдсан, иргэдээс төр засаг, хууль тогтоох дээд байгууллагад итгэх алдагдсан гээд мөнгөөр үнэлж болохгүйтом хохирол дагалдаад байгааг хэн тооцож байгаа юм бэ. Хууль тогтоох байгууллагад иргэдийг төлөөлж орчихоод өөртөө зориулж хууль гаргаад суугаа хүнд ёс зүй, шудрага журам байна уу? Гээд маш олон асуулт эндээс урган гарч байгаа юм. Бид хууль ёсыг сэргээн сахиулах, шудрага ёсыг мөрдүүлэх, татварын орлого бүрдүүлэх явцад тэгш хандлага баримтлах гээд зүй ёсны шаардлага тавьж байгаа үүнийгээ биелэгдэх хүртэл тууштай явна.

 

М.Болд

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
baihguishd
2017-10-17
Би:
Буудчихмаар хулгайчид их байх юмаа М.Энхболд гэж Монголын их хорлогчыг цааш харуулчих мэргэн буудагч алаг уу...
2017-10-17
Tumur:
Ene muu dashdorjiig tsaazlaacheee, shudarga yum gej ene mongold bna uuuuuuuuuuu
2017-10-16
Зочин:
baihguishd
Зочин:
ene durak yu yarij baigaagaa oilgoj bn uu? Mongol tamhias so gadna mongold 7 tamhinii jijig uildver baina, bugd hungulult edelsen. edleed edleed 60 terbum hemnesen tuhai haana ch baihgui tooo yariad baij baih um..
2017-10-16
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-10-16