С.Ганбаатарт холбогдох шүүх хурал хойшиллоо

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурал 30 орчим минут үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Шүүхээс нотлох баримт дутуу хэмээн үзэж, хурлыг хойшлууллаа.

 

Ингэснээр 2017 оны оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч С.Ганбаатар Солонгос улсын иргэнээс 50 сая вонын хандив авсан гэх хэргийг 14 хоногийн дараа буюу энэ сарын 30-ны өдөр дахин хэлэлцэхээр болов.

 

Анхан шатны шүүхээс С.Ганбаатарт 1.4 сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан.  Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй С.Ганбаатар давж заалдах шатны шүүхэд хандсан. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байгаа юм. 

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mgl:
Muu avilagch ta nar ard tumneer baga naadaaraa
2017-10-16
zochin:
Huuramch hudalch Ganbaatar uls turuus hol bai chinii bulhai luivariig humuus meddeg bolson ichdeggui hun shuu
2017-10-16
ЭНЭ БҮТЭХГҮЙ ЭЭ:
ЭНЭ БҮТЭХГҮЙ ЭЭ, ОДОО ӨӨРӨӨ САНААЧИЛГААРАА БОЛИОД ЧАДДАГ ЮМАА ХИЙВЭЛ ӨӨРТ НЬ ХЭРЭГТЭЙ БАЙХ ДАА, ДААНЧ ӨӨДГҮЙ ШҮҮ
2017-10-16
ёс зүй:
ёс зүй гэж юм үнэн дээ алга энэ хүнд, худал ярина... Тусгаар Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байж нэг муу солонгосоос мөнгө хусна. Өлсөөд байдаг юм бол ард түмнээсээ хандив гуйл даа
2017-10-16