ЗТХ-ийн сайд Д.Ганбат ажлаа дүгнэлээ

img

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат томилогдсоноос хойш жил гаруй хугацаанд хамтран ажилласан яамны албан хаагчидтай өнөөдөр уулзаж, энэ хугацаанд хамтдаа хийж хэрэгжүүлсэн ажлуудаа нэгтгэн дүгнэлээ. Тэрээр төмөр зам, далайн тээвэр, автотээвэр, автозам, агаарын тээвэр, гадаад хамтын ажиллагаанд ямар үр бүтээлтэй ажилласан талаар илтгэл тавьж, нийт албан хаагчдынхаа цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүслээ.

 

 

Тэрээр “Миний бие 2016 оны долдугаар сард УИХ-ын тогтоолоор Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдож та бүхэнтэйгээ хамт 15 сар ажиллалаа. Хэдийгээр нэг жил богино боловч өнгөрсөн хугацаанд та бид олон ажлын ард гарч, бас эхлэлийг тавьж “Хэлэх үг, хийсэн ажилтай” байгааг хэлэхэд таатай байна. Энэ онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд хуулийн төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлж, Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлж батлууллаа. Авто тээврийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна” хэмээн хэллээ.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Ерөнхийлөгчийн сонгуульд Ганбатын хийсэн лай ланчиг их байсандаа. Тэгээд одоо юу хийчихсэн юм. Туслахаа ИНЕГ-аар байрны тэтгэлэг өгүүлчихдэг туслахдаа хайртай түүнийхээ төлөөл их юм хийсэн байхдаа.?????.... Дахин ийм нөхдийг саад болгохгүй бол улс хөгжинөө....
2017-10-17
Танихгүй хүн.:
Хэдэн ч онгоцтой байсан яадаг юм. Ганц хуулийн дагуу олж авсан байх хэрэгтэй. Хувийн өмчийг үзэн яддаг байдлаас салахгүй бол бид сонгож авсан замаараа явж чадахгүй.
2017-10-17
Өвгөн ах:
Маш зүйтэй. Хийсэн ажлаа дүгнээд дараагийн хүнд хүлээлгэн өгч хамтран ажиллахыг хүсье.
2017-10-17
Зочин:
huviin usan ongots
2017-10-16
Танихгүй хүн.:
Хэдэн ч онгоцтой байсан яадаг юм. Ганц хуулийн дагуу олж авсан байх хэрэгтэй. Хувийн өмчийг үзэн яддаг байдлаас салахгүй бол бид сонгож авсан замаараа явж чадахгүй.