ОУВС-д хугацаатай шаардлага тавилаа

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо хамтран өнөөдөр Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд тайван жагсаал хийлээ. Цуглаанд оролцогчид ОУВС-д хандан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэн даруй нэмэлт оруулж, хэлэлцээрт орох боломжийг бүрдүүлэх шаардлагыг тавьжээ.
Дээрх шаардлагын хариуг энэ сарын 19-ний дотор Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд ирүүлэхийг мэдэгдсэн байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ