Монгол тамирчид эв нэгдлийн төлөө тэмцэж байна

“Дэлхийн оюутан, залуучуудын ХIХ их наадам”-д Монгол залуус оролцож байна
ОХУ-ын Сочи хотод “Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ их наадам” болж байгаа билээ.
Энэхүү наадамд дэлхийн 180 орны 50 мянга гаруй залуус "Энх тайван, эв нэгдэл, нийгмийн шударга ёсны төлөө аливаа түрэмгийллийн эсрэг бид тэмцэж байна” гэсэн уриан дор нэгдэж байгаа юм.
Монгол Улсыг төлөөлөн гавьяат тамирчин П.Сэрдамба, Д.Отгондалай, "Эетэн" хамтлаг, Хийлч О.Байгаль зэрэг шилдэг 50 залуу оролцож байна.
Одоогийн байдлаар тус тэмцээн эхэлсэн бөгөөд орон орноос ирсэн шилдэг залуучууд хуваагдан нэг баг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, орон орны шилдэг залуус хамтдаа нэг баг болон нөхөрсөг тэмцээн өрнүүлж байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ